Сүхбаатар аймгийн цагдаагийн хоёр ажилтан нэгийгээ галт зэвсгээр ажлынхаа байранд гэмтээжээ.
Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22 нд өглөөний 08:40 минутад цагдаа бусдад буудуулсан байна гэдэг дуудлага эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн газарт иржээ. Тус аймгийн Цагдаагийн газарт ажилладаг 46 настай Б нь хэвлийн хөндий, цээжин хэсэгтээ буудуулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар өвчтний биеийн байдал хүнд учир маргааш Улаанбаатар хотруу онгоцоор яаралтайгаар авч ирэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус цагдаагийн газрын жолооч нь буу алдсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна