Монгол улсын иргэн О нь БНСУ-д очоод коронавирусын халдвар авсан нь тогтоогдож нас барсан. Тэрбээр хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас Солонгосын чиглэлд зорчсон. Талийгаач О-той хамт ниссэн 144 зорчигчийн 40 гаруй нь Монгол ирсэн гэх мэдээлэл бий. Хамт явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас олж "Асралт мед" эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогийн байдлаар 40 гаруй иргэнийг тусгаарласан бөгөөд тэдний дунд халуурсан хүн байхгүй гэв. Зарим иргэд өөрсдөө ирж байгаа бол нөгөө хэсэг нь цагдаагийн машинаар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хүргэгдэн ирж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна