Казахстаны экс Ерөнхийлөгчийн охин, ач хоёрын 100 сая долларын хоёр харшийг хураан авчээ


Өнгөрсөн жил Лондон хотод хураагдсан тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын охин, ач хоёрын нэр дээр бүртгэлтэй байсныг BBC тодруулсан байна. Английн шүүхээс Лондон хотын  баячуудын дүүрэгт 100 гаруй доллароор худалдан авсан хоёр харш болон тансаг байрыг хууль ёсны эх сурвалжаас авсан мөнгөөр худалдан авсан гэдгээ нотлохыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл энэ их хэмжээний мөнгийг үнэхээр шударга хөдөлмөр хийж зохих ёсны авах ёстой хөрөнгө мөнгөөр худалдан авсан гэдгээ нотол үгүй бол хураагдсан хөрөнгийг Их Британийн мэдэлд нэг мөр хураан авна гэсэн байна.

Энэ хоёр үл хөдлөх хөрөнгийн нэг нь Лондоны хамгийн үнэтэй гудамж болох Бишопс авенюд байрласан, нөгөөх нь Хайгейт тансаг дүүрэгт байрласан бол аварга том байр нь Челсид байрладаг. Бишоп авеню дах харш нь газар доорх бассейнтэй, кино театртай. Эдгээрийн өнгөрсөн жилийн хавар Британийн хууль сахиулах байгууллагын хүсэлтийг дагуу түр хурааж авсан. Гэхдээ тухайн үедээ ямар гээч хүний үл хөрөнгө болохыг нууцлаад хэлэхгүй байсан аж.

Харин Лондоны Дээд шүүхийн шүүгч нь эздийнх нь эсэргүүцлийн үл тоон мэдээллийг олон нийтэд ил болгохыг зөвшөөрсөн тул “ВВС” нь “Finance Uncovered” ба "Трансперенси Интернешнл" гэсэн байгууллагуудтай хамтарсан мөрдлөг явуулаад нээлттэй эх сурвалжуудаас авч ил болгожээ.

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг эзэд нь Казахстаны сенатын дарга ба Нурсултан Назарбаевын охин Дарига Назарбаева ба түүний том хүү Нурали Алиев эхнэр Аида Алиев нар байжээ. Тэд 100 сая гаруй доллароор худалдан авсан үл хөдлөх өрөнгөө буцаан авахаар шүүхээр заргалдаж байгаа аж.

Британид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах замаар хууль бус орлого угааж байгаатай тэмцэх шинэ кампанит ажлын хүрээнд экс Ерөнхийлөгчийн охин, ачийн хөрөнгийг баривчилсан юм байна. Кампанит аяны хүрээнд өмчийг шударгаар олж авсан хөрөнгөөр олж авсан гэдгээ нотолж чадаагүй бол хураан авч дуудлага худалдаагаар борлуулах эрх олгодог ордер юм.

Хамгийн анх нутагтаа өмч шамшигдуулсан хэргээр шийтгэгдсэн Азербайжаны эхнэрийн хөрөнгийг энэ кампанит ажлын хүрээнд хураан авсан. Банкирын эхнэр ордерыг шүүхээр заргалдан хүчингүй болгож оролдсон ч шүүхээс түүний гаргасан бүх үндэслэл нь үл хөдлөх хөрөнгийг шударга хөдөлмөрөөр олсон мөнгөөр авсан нотлох баримт болохгүй гэж үзээд хураан авсан.

Казахстаны экс Ерөнхийлөгчийн охины үл хөдлөх хөрөнгө нь Нидерландын Антилын арлууд, Панам болон Британийн Антилья дах гурван офшорт бүртгэглтэй байжээ. Британиын Гэмт хэрэгтэй тэмцэн үндэсний агентлаг (NCA) нь энэ их орд харшийг Дарига Назарбаевын экс нөхөр Рахат Алиевын хууль бус орлогын мөнгөөр худалдан авсан гэж үзэж байгаа тул шүүхэд хандан хурааж авах хүсэл гаргасан аж. Рахат Алиев нь 2000-аад онд хоёр ч банкны эзнийг хөнөөсөн хэрэгт холбогдоод Автсри руу цагаачлан гарч, тэндээ баривчлагдан шүүгдээд шоронгийн өрөөнд 2015 онд нас барсан юм байна.

Харин түүний хүү Нурали Алиев нь улс төрийн карьер хийж, Астана хотын мэрээр ажиллаад амжсан, банкнуудад ажиллаж байсан бөгөөд 2014 онд бассейнтай харш худалдан авах үед 30 нас ч хүрээгүй байжээ. Гэхдээ Дарига болон Нуралигийн өмгөөлөгч нь Рахат Алиевыг 2007 онд эхнэрээсээ салсан тул бүр хожим худалдан авсан үл хөдлөх хөрөнгөтэй ямар ч холбоогүй гэж нотлохыг оролдож. Өөрөөр хэлбэл Дарига Назарбаева нь хүүгийн хамт өөрсдөө шударга хөдөлмөрөөр 100 сая гаруй доллар олсон гэж. Гэвч NCA нь тэдний нотлох баримтыг авч үзэхээс татгалзаад нээлттэй шүүх хурал явуулж хэргийг хэлэлцэнэ гэсэн байна.

Британид Шинэ ордер буюу “Unexplained Wealth Orders” гэдгийг зөвхөн Дээд шүүхээс зөвхөн Европоос өөр газраас ирсэн улс төрийн нөлөө бүхий хүмүүс ба хүнд гэмт хэрэг хийсэнд сэжиглэгдсэн хүний эсрэг иргэн харьяалал үл харгалзан гаргаж болдог онцлогтой. Одоо Назарбаевын охин, ач хоёр энэ ордерыг шүүхээр амжилттай эсэргүүцэж чадвал үл хөдлөх хөрөнгөө буцааж авна. Шударгаар олсон хөрөнгөөр олж авсан гэдгээ нотолж чадахгүй бол хууль сахиулах байгууллагууд ахин шүүхэд хандаад үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар зарах зөвшөөрөл авна. Түүнээс олсон бүх мөнгийг Британийн төсөвт хураан авах юм.

Гэхдээ Назарбаевын охин, ачийн хөрөнгийг хураан авсан ч тэдний эсрэг ямар нэг хэрэг үүсгэхгүй юм. Учир нь, энэ ордер нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийг хурааж авахтай холбоотой. Эзэмшигч этгээдийг хууль бусаар хөрөнгөжсөнтэй холбоотой хэрэг нь илүү нотлох баримт цуглуулж, харьяат орны хууль дүрмийг тайлбарлахтай холбоотой байдаг. Харин бусад улсын эрүүгийн хуульд тайлбар өгөх нь Английн шүүхийн эрх мэдлээс хэтэрсэн хэрэг гэнэ.

ОХУ болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан республикийн улс төрийн элитийнхэн асар их хэмжээний хөрөнгө шамшигдуулаад төр солигдоход баривчлагдахаас эмээн Их Британи руу зугтаж, тэнд асар өндөр үнээр орд харш худалдан авдаг моодтой болоод удаж байгаа юм. Үүнээс болоод Британийн удирдлагыг авлигач, хээл хахуулиар баяжсан хүмүүсийг хуулиар зугтаж орогнох боломж олгодог диваажин болж хувирсан гэж байнга шүүмжилдэг. Харин одоо шинэ кампанит ажил эхэлснээр байдал өөрчлөгдөх бололтой. Тэгээд ч Их Британи нь Европын холбооноос гараад мөнгө санхүүгийн асар их хэрэгцээ бий болоод байгаа юм. Энэ хэрэгцээгээ харийн авлигачдын мөнгийг хурааж хангахыг иргэд нь дэмжинэ үү гэхээс буруушаахгүй нь ойлгомжтой.

Ер нь зөвхөн Британи гэлтгүй Европын холбоо нь коронавирус гэх мэт олон шалтгааны улмаас эдийн засаг, санхүүгийн хүнд байдалд байгаа тул англичуудын энэ туршлагыг анхааралтай ажиглаж байгаа нь ойлгомжтой. Сургаар манай цөөнгүй иргэд энэ мэтээр барууны орнууд руу хөрөнгө гаргаад үнэтэй үл хөдлөх хөрөнгө авсан дуулддаг. Тэгвэл тун удахгүй тэднийг үндэсгүйгээр хөрөнгөжсөн, хууль бусаар олсон мөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гээд хураан авч эхлэх бололтой. Европт байдал хурцдах тусах хөрөнгөө хураалгах магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 36 минутын өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 39 минутын өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 56 минутын өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 3 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 3 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 3 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 3 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 4 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 5 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 7 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 8 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 8 цагийн өмнө