ХӨСҮТ-ийн дарга, доктор Д.Нямхүү ХӨСҮТ-д эмчлүүлж буй Франц иргэний талаар мэдээлэлдээ дурдлаа. Тодруулбал, Франц иргэнийг хариуцан эмчилж буй ХӨСҮТ-ийн эмч өвчтөнийхөө уушгинд шинжилгээ хийж “уушгин дахь эд эсүүд тань эргэн сэргэж байна” хэмээн хэлэхэд, тухайн франц иргэн “би инээж байна.Танд ч бас инээд бэлэглэе” гэсэн сайхан мессежийг эмч рүүгээ бичжээ.
Энэ мэт халдвар батлагдсан иргэдийн сэтгэлзүй сайхан байна. Биеийн байдал нь ч сайжирч байна. Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч байна гэлээ. МУ-ын хувьд 03.22-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.