2020/05/25
USD 2,773

Архангай аймагт гал түймэр гарч хоёр га ойн талбай шатжээ

Үндэсний шуудан
2020/05/18

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн "Халтар-Ангархай" гэдэг газар гал түймэр гарч хоёр га ойн талбай шатжээ. Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч туус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 05.17-ны өдрийн 19:00 цагт унтраасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна