Польш улсад сурч байсан монгол оюутан амиа хорлосон гэх хэргийг шалгаж байна

О.Шүрэнцэцэг
2020/06/11

Дэлхийн 46 улсаас 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч Гадаад хэргийн яам, тусгаар улсуудад суугаа Монголын Элчин сайдын яам, Консулын газруудын үйл ажиллагаа хангалтгүй, УОК-ийн шийдвэр хэт удаан, нугалаа ихтэй байгаад бухимдацгааж байна. Монголоос ирэх нислэгийг нүдээ ширгэтэл харж, өдөр өдрөөр дордож буй нөхцөл байдлаас хэрхэн гарах аргаа бараад байгаа иргэдийнхээ өмнөөс дуугарахгүй өнгөрч боломгүй. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Польш улсад суралцдаг оюутан амиа хорлосон талаар яригдаж эхэллээ.

 Польш улсад сурч байсан монгол оюутан амиа хорлосон гэх хэргийг шалгаж байна

 Польш улсад сурч байсан Монгол оюутан өндрөөс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал зургадугаар сарын 7- 8-нд шилжих шөнө Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан гэрээслэл бичиж сургуулийнхаа оюутны байрны зургаан давхраас үсэрч амиа хорлосон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Талийгаач санхүүгийн асуудлаас болж амиа хорлосон. Гэрээслэл дээр чухам юуны тухай бичсэнийг мэдэхгүй. Ямартай ч ийм хэрэг гарсан нь үнэн. Одоогоор Польшид суралцаж буй бүх оюутнууд санхүүгийн хүнд нөхцөлд байгаа” гэв.

Оюутнуудын мэдээлснээр, золгүй явдал болсон тухай мэдээллийг сургуулиас Польш дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хэрэг гарсан өдрийн 08:00 цагт өгчээ. Одоогийн байдлаар Польш улсад 130 монгол оюутан суралцаж буй бөгөөд тэтгэлгийг нь олгохгүй байгаагаас тэднээс 26 нь Монгол руугаа буцах хүсэлт гаргаад байгаа ажээ. Талийгаач 21 настай эрэгтэй, Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр тус улсад сурдаг байсан аж. Тэрээр гэрээслэлдээ энэ шийдвэрийг өөрөө гаргасан, үүнд бусад хүмүүс нөлөөлөөгүй талаар дурджээ. Гэрээслэлийг тус улсын цагдаагийн байгууллагаас авч, хэргийг шалгаж эхэлсэн байна.

Тус улсад “гацаанд” ороод буй оюутнуудын өгч буй мэдээллээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотойгоор тус улсад хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор гээд бүх түвшинд суралцдаг оюутнууд хичээлээ онлайнаар судалж байгаа юм байна. Гэвч Польшид суралцдаг оюутнууд сүүлийн 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа гэсэн мэдээллийг өгч байсан юм.

 Тэтгэлэг хугацаандаа ороогүйгээс оюутнууд санхүүгийн хүнд байдалд орсон гэв

 Хэдийгээр талий-гаачийн үхэл санхүүгийн бэрхшээлтэй холбоогүй гэх боловч Польш Улсад тэтгэлгээр суралцаж буй 130 гаруй оюутан санхүүгийн бэрхшээлээс болж хүнд байдалд байгаа хэмээн тус улсад сурч байгаа оюутнууд мэдээлсэн юм. Тэднээс 26 нь УОК-т эх орон руугаа буцах хүсэлт гаргажээ. Түүнчлэн тус улсад суралцаж буй оюутны төлөөлөл ч мөн сүүлийн таван сарын турш болон урьдын саруудад оюутнуудад тэтгэлгийг цаг хугацаанд нь олгодоггүй байсан, тэд өнөөг хүртэл ар гэрээсээ ирсэн мөнгөөр байр, сургалтын төлбөр, амьжиргаагаа залгуулж байгаа тухай хэлсэн юм.

Тэднийг байрлаж буй байрнаас нь гарахыг хориглосон тул ажил олж хийх нь бүү хэл, хоол, хүнсний зүйлээ ч цуглуулахад хүндрэлтэй буйг учирлав. Хамгийн гол нь оюутнууд сургалтын төлбөр болон байрныхаа мөнгийг гэрээсээ ирсэн хэрэглээний мөнгөөрөө төлж байгаа учраас бор хоногийг арай ядан өнгөрүүлж байгаа гэв. Амьдрах байртай, ар гэрийнхэнтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдийн хувьд нөхцөл байдал харьцангуй хөнгөн байгаа бол дотуур байранд амьдардаг, ар гэрийн бололцоо тааруу оюутнуудын хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаагаа хэлэв. Улирлаар олгогддог тэтгэлгийн мөнгө бодит байдал дээр гурван сар хүрэхгүй хугацааны зардлыг нөхдөг болохыг ч онцлов.

 Хэргийн дараа тэтгэлгийг олгож эхлэв

 Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар европ тэр чигээрээ хичээлээ хаасан тул оюутнууд сургуульдаа явахгүй байгаа учраас тэтгэлгийн асуудлыг шийдэх боломжгүй хэмээсэн байдаг. Тус хэрэгтэй холбогдуулан Сангийн яамнаас Польш улсад сурч байгаа оюутнуудын тэтгэлэгийн мөнгийг шилжүүлсэн байна. Учир нь коронавирус гарсантай холбоотойгаар манай Засгийн газраас тэтгэлэгээр сурч байсан оюутнуудын сургалт болон амьдралын зардлыг зогсоогоод байсан юм.

Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд “Тэтгэлэг эхнээсээ ороод эхэлчихсэн байгаа. Коронавирус гарсантай холбоотойгоор нэг хэсэг саатсан үе бий. Өмнөх тэтгэлгийн санхүүжилт нь дандаа л цаг хугацаандаа ордог байсан. Саатаж, удаж байсан зүйл байхгүй.Санхүүжилтийн хувьд сар сардаа биш, улирлаар олгогддог. Одоогоор санхүүжилт хэвийн ороод явж байгаа” гэв.

Талийгаачийн амьдарч байсан дотуур байрнаас гэрээслэл олсон бөгөөд тус улсын цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. Талийгаач нь тус улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан гэх мэдээлэл бий. Эл хэрэгтэй холбогдуулан тус улсаас эх орондоо буцаж чадахгүй санхүүгийн хүндрэлд ороод байгаа оюутнуудын өмнөөс Польш улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд шаардлага хүргүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч тэтгэлэг орсон болохоор талийгаачийн ар гэрийн хүсэлтийн дагуу тэд төлөвлөсөн ажлаа цуцалжээ.

 Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн ч, оюутнуудын ч байдал хүнд байгаа

 Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Дорж “Польш улс дахь Монгол Улсын Элчин сайдын консулын газарт зургадугаар сарын 8-ний өдөр 21 настай оюутан амиа хорлож нас барсан тухай мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Краков хот дахь өргөмжит консул Уртнасан одоо газар дээр нь ажиллаж байна. Бид талийгаачийн сургуулийн захирал, ажилтнууд, оюутнууд болон холбогдох бусад хүмүүстэй холбоотой ажиллаж байгаа.  Одоогийн байдлаар Польшийн цагдаагийн байгууллага энэ хэргийн талаар тодорхой мэдээллийг бидэнд албан ёсоор өгөөгүй байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн ч, оюутнуудын ч байдал хүнд байгаа. Гэхдээ тус хотод байгаа өргөмжилт консул маань оюутнуудтай байнгын холбоотой ажиллаж байгаа. Талийгаачийн зүгээс бидэнд өмнө нь ямар нэгэн санал хүсэлт ирүүлж байгаагүй. Ер нь оюутнууд  хичээл сурлага, амьдрал ахуйтай холбоотой олон санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Бид боломжоороо шийдээд явдаг. Тус хотод байгаа консул маань байнгын холбоотой ажиллаж үе үе арга хэмжээ уулзалт зохион байгуулдаг. Монгол Улсын иргэн гадаад улсад харамсалтайгаар амь насаа алдах, янз бүрийн хүндрэл учрахад авах ёстой бүхий л боломжтой арга хэмжээг авна. Яг одоо нарийвчилж тодруулж ярих боломж байхгүй байна.

Польшид 130 гаруй оюутан байна. Онлайнаар хичээллээд явж байгаа. Гэхдээ ихэнхийнх нь шалгалт нь дуусаагүй байгаа. Одоогийн байдлаар Монгол буцая гэж хандаж байгаа хүн цөөн байна. Төгссөн, шалгалт нь дууссан, эсвэл сургуулиасаа хасагдсан цөөн хүн бий. Өмнө нь бид хоёр ч удаа франкпуртаас иргэдээ Монгол руу буцаасан. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 20 гаруй иргэнийг явуулсан байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харамсалтай нь үүссэн нөхцөл байдлаас болж тэдний зарим сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалтай байгааг оюутнууд, тэдний ар гэрийнхэн учирлаж байлаа. Учир нь Европт цар тахлын үед Ази хүн ажил хийх нь битгий хэл гудамжаар ч тайван алхах боломжгүй нөхцөл байдалтай байгаа гэдгийг тодотгож байсан юм.

 

Гадаадад гацсан 10 мянга гаруй иргэд байгаа

 ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг  “Гадаадад манай улсын иргэдийн амь нас, эрх ашиг хохирсон тухай мэдээлэл болгон Элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжин Консулын газарт тухай бүр ирдэг. Энэ мэдээллийг бид авсан даруйдаа Варшав дахь Элчин сайдын яамтай холбогдож тэнд буй өргөмжит консул цагдаагийн байгууллага, оюутнуудтай уулзсан. Авсан мэдээллээ ар гэрт нь яаралтай өгч буй. Мэдээлэл болгоод хэлэхэд манай улсын 128 иргэн нас барсан. Бид тухай бүрт нь арга хэмжээ авдаг.

Тэгэхээр ар гэрт нь энэ их хүнд уй гашуу тохиолдсон байхад тухайн хүүхэд нь амиа хорлосон гэж эцсийн шийдвэр гарсан мэтээр олон нийтэд ярих, түгээх, улс төрийн зорилгоор ашиглах нь маш хариуцлагагүй үйлдэл. Ар гэр нь үүнд маш их эмзэглэж буй. Тус 21 настай залуу өндрөөс унасан байдалтай нас барсан цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалт хийж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Харин гадаадад гацсан иргэдийн талаар “Монгол Улс дэлхийн бусад улстай харьцуулахад гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татаж авч байгаа цөөн газрын нэг. Хүн амынхаа тоотой уялдуулан, байгаа мэдээлэлдээ тулгуурлаж үзэхэд манай улс хүн амынхаа 0.27 хувийг гадаадаас татаж авсан байна. Энэ үзүүлэлтээрээ ХБНГУ-ын ард хоёрдугаарт бичигдэж байна. Гадаадад гацсан 10 мянга гаруй иргэд байгаа.  Гадаад улсад гацсан монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулахаар 900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.  Он гарсаар тавдугаар сарын 26-ны байдлаар нийт 62111 хүн эх орондоо иржээ. Үүнээс зохион байгуулалттайгаар татаж авсан нь иргэний тоо одоогийн байдлаар 8498 байгаагийн 3480 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна.  Азийн улсуудаас 5100 хүн Монголдоо буцах хүсэлтээ өгснөөс зөвхөн БНСУ-аас 3600 орчим иргэн ЭСЯ болон УОК-т удаа дараа хандсан” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 1 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 2 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 4 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 4 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 5 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 18 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 20 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 21 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 21 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 22 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 23 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 23 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр