Энэтхэгийн Гоа хотоос 251 иргэн эх орондоо ирлээ

О.Шүрэнцэцэг
2020/06/13

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 251 иргэн ирсэн бөгөөд  

  • Лаос улсаас 10,
  • Энэтхэгээс 6 иргэн,
  • 6 лам багш,
  • Лао хотоос 229 ламхай багтаж байгаа юм.

БНЭУ-ын Каранатака муж дахь Гоман, Сэра, Жүме гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдардаг 597 монгол иргэн байгаагийн 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд юм байна. Тэднээс 219 хүүхдийнх нь эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагууд хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисс татан авахаар шийдвэрлэсэн юм.

Хүүхдүүдийн 70 орчим хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийнх бөгөөд эцэг, эхчүүд онгоцны зардлыг төлсөн. Гэхдээ тусгаарлах байрны төлбөрийг төлөх боломж хомс учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүссэн тул 230 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн.

Хүүхдүүдийг шавилан суугаа газраас нь Гоа хотын нисэх буудалд хүргэх зардлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ.

Тэднийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 9 минутын өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 12 минутын өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 1 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 2 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 2 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 2 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 2 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 2 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 4 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 4 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 4 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 4 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 4 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 5 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 5 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн ажлын хэсэг, гурван байнгын хороо хуралдана 5 цагийн өмнө
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 5 цагийн өмнө