2020/10/01
USD 2,811

Байден сонгуулийн сурталчилгаандаа 280 сая $ зарцуулна

З.Гантулга
2020/08/06

Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших Жозеф Байден сонгуулийн сурталчилгаандаа 280 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн тухай “Reuters”  агентлаг мэдээлсэн байна.

Байдены сонгуулийн штаб дах тус агентлагийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ их мөнгөний дийлэнхийг Мичиган, Висконсин, Аризон, Пенсилван зэрэг шийдвэрлэх ач холбогдолтой 15 мужид ухуулга сурталчилгаа явуулахад зарцуулах юм байна. Мөн 60 сая долларыг нь интернэтээр сурталчилгаа явуулахад зарцуулна. Байдены сонгуулийн штабын удирдагчдын нэг Жен О'Мэлли Диллон нь Ардчилсан намын нэр дэвшигчийн сурталчилгааг “өрсөж давших” тактик баримталж, Ерөнхийлөгч Трампын хажууд хавьгүй илүү мэдрэмжтэй удирдагч гэдгээ харуулсан онцлогтой гэж тодорхойлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна