Wenzhou зочид буудалд тусгаарлагдсан иргэн Т: Бидэнд өгч буй хоол үстэй, эсвэл түүхий, хөрчихсөн ирдэг​

Н.Мижидмаа
2020/08/25

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг амралтын газрууд болон зочид буудлуудад хуваарилан 21 хоногоор тусгаарлаж байгаа билээ. Тусгаарлагдсан иргэд хоолны чанарт анхаарахыг хүссээр байгаа ч албаныхан хоолны чанар, тусгаарлагдах байрны орчин нөхцлийг сайжруулж ажиллаж байгааг мэдэгдсээр байгаа юм. Тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас эх орондоо ирж Wenzhou зочид буудалд тусгаарлагдаад байгаа иргэн Т манай редакцид хандлаа. 

Таны хувьд хэзээний нислэгээр эх орондоо ирсэн бэ?

-Энэ сарын 22-нд Солонгос улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн. Ирсэн хүмүүсийг гурван автобусанд суулгаад, Wenzhou болон бусад тусгаарлах байруудад хуваарилсан. 

Албаныхан хоол хүнсний чанарт анхаарч байгаа талаар мэдээлсээр байгаа шүү дээ. 

- Энэ газарт өмнө нь тусгаарлагдсан хүмүүс гомдолтой байсан учраас буумааргүй гэтэл ОБГ-ын нэг ажилтан одоо сайжруулсан, гомдол санал гарвал дор бүрт нь сайжруулж байгаа гэж хэлж байсан. Ирсэн иргэд Wenzhou-д буухгүй гэж гурван цаг зочид буудлын гадаа автобусандаа гүрийж суусны эцэст хол замд ядарсан хүмүүс аргаа бараад тус буудалд буусан. 

Wenzhou зочид буудалд хичнээн иргэн тусгаарлагдсан юм бэ? 

-Энэ зочид буудалд ойролцоогоор 50, 60 хүн байгаа. Гэхдээ миний тооцооллоор. Wenzhou зочид буудалд буухгүй гэсэн 10 гаруй хүн үүрийн 06 цаг хүртэл автобусандаа гүрийж суугаад Sunjin Grand зочид буудал руу хуваарилагдсан гэсэн.Бусад зочид буудал тусгаарлагдах байруудад буусан хүмүүс асуудал ярихгүй байна шүү дээ. Зөвхөн энэ зочид буудал л заваан бас хариуцлагагүй хандаж хичээж байгаа хүмүүсийн зүтгэлийг доош татаж байна. Эсвэл энэ буудлыг тусгаарлах байр байлгахаа больчих хэрэгтэй. Бид олон зүйл хүсээгүй. Зөвхөн хоолоо чанартай байлгаачээ л гэж хүсч байна.  

Эргэлтээр хоол  авч болдоггүй гэж дуулсан. Тэгэхээр буудлаас өгч байгаа хоолыг идэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Буудлаас нь өгч буй хоолны чанарын талаар тодорхой ярихгүй юу.

-Долоо хоногт нэг удаа буюу зөвхөн ням гаригт эргэлт оруулна, гэхдээ хоол хүнс авч болохгүй. Ундаа ус хувцас хунар авч байгаа. 23-наас  хойш  энэ буудлаас өгч байгаа хоолон дотроос нь үс гарч ирсэн, бас мах нь түүхий, нэг удаагийн пакетанд хөрчихсөн орж ирдэг. Дээрээс нь ямар ч амтгүй. Зарим тусгаарлах байруудад тусгаарлагдсан хүмүүс хоолны порц бага гэж ярьж байсныг харсан. Гэхдээ порц нь дүүрч, хамаагүй. Ядахдаа халуун хоол  идмээр байна шүү дээ. Холоос гуйж ирчихээд гоншигнолоо гэж магадгүй. Хоол хүнсээр эргэлт авахгүй байгаа хүмүүс чинь "хөрсөн, түүхий хоол идээд" байвал яаж дархлаагаа дэмжих болж байна. Өвчин тусаад тусгаарлагдах байрнаас гарвал хол газар явсан бидний буруу болоод үлдэх нь. 

Буудлынх нь удирдлагад хандаж үзсэн үү?

- Бид анхаарч ажилланаа гээд л хэлдэг. Тэгээд л маргааш нь ахиад л хүйтэн хоол, түүхий махтай ирж байна. Хариуцаж байгаа албаныхан минь энэ зочид буудлын хоолны чанарт шалгалт хийгээд анхаараад өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 4 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 4 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 5 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 6 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 7 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 9 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 9 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 11 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 12 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 12 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр