Астуриас мужийн хөл бөмбөгийн дасгалжуулагч, техникч нар Дархан хотын тамирчидтай хамтарч ажиллана

Н.Мижидмаа
2020/09/01

2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга С.Насанбат Испанийн Вант улсын Астуриас мужид ажлын айлчлал хийсэн. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Испанийн Вант улсын Астуриас мужийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мануэл Гонзалэз Гарсиа Дархан-Уул аймагт айлчилснаар манай аймаг, Испанийн Вант улсын Астуриас мужтай ах дүүгийн хамтын ажиллагаатай хотууд болсон билээ.

Айлчлалын хүрээнд яригдсан зүйлүүд эхнээсээ бодит ажил болж Дархан-Уул аймагт хөл бөмбөгийн спортыг дэлхийн жишигт ойртуулж хөгжүүлэхэд Испанийн Вант улсын Астуриас мужаас хөл бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагч, техникч урьж ажиллуулахаар болсон юм.

Тэд дэлхий нийтэд үүсээд буй коронавирусийн нөхцөл байдал намжихаар манай аймагт ирж ажиллах тухайгаа албан бичгээр ирүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй хөл бөмбөгийн талбайн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус талбайг ирэх 10 дугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 1 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 5 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 6 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 6 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 6 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 8 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 9 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 9 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 10 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 11 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 11 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр