Х.Баттулга: Одоогийн байдлаар над дээр ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл байгаагаас 9-ийг нь шийдсэн

О.Шүрэнцэцэг
2020/09/14

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа. Ингэхдээ тус аймагт “Эхийн алдар” одон гардуулж, зүүн бүсийн транзит тээврийг эхлүүлэх нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан талаараа иргэдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, бетон дэрээ үйлдвэрлэж чаддаг гэдгийг Цогтцэций-Гашуунсухайт, Цогтцэций-Зүүнбаян чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын ажлаар батлан харуулсан. Одоо бид зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замаар Баруун-Уртыг Чойбалсантай холбох ажлыг эхлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Уулзалтын үеэр нутгийн иргэд тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл өгч, шийдвэрлэхийг хүслээ. Тухайлбал, Дорнод аймгийн Матад сумын иргэн Нарангэрэл "БНХАУ-ын "Петрочайна дачин тамсаг" компани газрын тос боловсруулж эхлээд 20 гаруй жил болж байгаа хэдий ч Матад сум хоцрогдол, ядууралтай хэвээр байгаад нутгийн иргэд бухимдалтай байна. 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ гэж заасны дагуу манай суманд оногдох ёстой орлого бидэнд оногдохгүй байгааг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү.

Хоёрдугаарт, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 2022 онд баригдах Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн төмөр замаас салаалан тавигдах Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг Матад сумын төвөөр дайруулан өнгөрүүлэх асуудлыг дэмжиж шийдвэрлэж өгнө үү.

Гуравдугаарт, бүс нутгийн хөдөө аж ахуйг дэмжих, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих бодлогын хүрээнд Матад суманд төвлөрсөн мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, мах экспортлох квот өгөх, гадаад зах зээлд шууд гарах боломжийг судлан хэрэгжүүлэхийг танд санал болгож байна" гэв. 

Мөн Дорнод аймгийн иргэн Ц.Түмэн “Өвөрмонголчууд Монгол Улсын иргэн болохыг хүсэж, төрж өссөн нутаг орон, аав ээж, ах дүү, төрөл саднаа орхиод, маш их эрсдэлийг үүрэн Монгол Улсын харьяат болохыг хүсэн ирж, энэ улсад ирснийхээ дараа маш удаан хугацаанд ажил төрөл, оршин суух хаяг байхгүй, маш хүнд байдалд байдаг. Зарим нь НҮБ-ын хамгаалалтад орж байх шиг харагддаг. Нөгөө талаасаа манай Дорнод аймагт ч гэсэн ийм хүмүүс Монгол Улсын харьяат болохоо хүсэн хүлээсээр он жилийг барж байна. Та Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хэдэн өвөрмонголчуудын хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын харьяат болгосон бэ" гэв. 

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Одоогийн байдлаар над дээр ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл байна. Шийдсэн нь ес байгаа. Өнгөрсөн долоо хоногт таван гэр бүлийн асуудлыг шийдсэн. Энэ асуудлыг ганцхан би шийддэггүй, олон байгууллагаар дамжиж, эцэст нь миний зарлиг гардаг” гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 15 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 16 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 17 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 18 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 20 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 20 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 22 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 23 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 23 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр