Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр настнуудыг есдүгээр сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр настнуудыг энэ долоо хоногоос эхлэн 20-ны ням гараг хүртэл бүртгэж, 21-нээс цэцэрлэгт хамруулна хэмээн БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр өчигдөр мэдээлсэн.
Цэцэрлэг сургууль эхлэхэд бага насныхны дунд томуугийн тархалт нэмэгддэг. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нээс хойших хоёр долоо хоногийн хугацаанд томуугийн тархалт 2.4 хувиас 4.6 хувьд хүрч нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна