Солонгос Ухань руу нислэг үйлдэж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2020/09/15

Өмнөд Солонгосын “T'way Air” агаарын нислэгийн компани өнөөдрөөс Хятадын Ухань хот руу нислэг үйлдэж эхэллээ. Цар тахлын улмаас зогсоогоод байсан нислэгээ найман сарын дараа сэргээж буй нь энэ юм. “T'way Air” компани Инчеон-Ухань чиглэлд долоо хоногт нэг удаа ниснэ гэж өнгөрсөн сарын сүүлээр Хятадын эрх баригчид мэдээлж байсан. “Бид зуны улиралд аравдугаар сарын 24 хүртэл Ухань руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Харин өвөл аравдугаар сарын сүүлчээс гуравдугаар сар дуустал нислэг үйлдэх талаар Сөүл болон Бээжингийн эрх баригчид зүтгэж байна” хэмээн “T'way Air” компанийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.  Ухань хот орон нутгийн бүх нислэгээ нэгдүгээр сарын 23-нд цуцалснаас хоёр хоногийн дараа Солонгост коронавирусын анхны тохиолдол бүртгэгдэж байсан.

Эх сурвалж: polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 17 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 17 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 18 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 20 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 20 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 20 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 20 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 21 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 21 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 21 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 22 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ Өчигдөр
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна Өчигдөр
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна Өчигдөр