Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ


Монгол орон. “Хадны завсар хавчуулаастай халиуны зулзага хөөрхий” бишээ цодгор зулзага. Хоёр томоосоо хожоо гаргаж чадах л хэрэгтэй. Энэ өдрүүдэд Монгол, Хятадын харилцааны үйл явдал их өрнөж байна. Хятадын тал “хөрш орон хөгжиж байж манайх хөгжинө...” гэдэг үгээ давтан хэллээ. Өнөөгийн дэлхийн байдал, хөгжлийн ерөнхий төлвийн суурь дэвсгэр дээр би олон улсын харилцааны тоймоо танд танилцуулж байх болно. Одоо дэлхийд юу анхаарал татаж буйг товч мэдэж эргэцүүлээрэй. Бид түргэн хувьсан өөрчлөгдөж буй гайхамшигт цаг үед аж төрөн буй. Тэр нь тухайн улс орны тухайг мөчид ашиглаж болох бололцоо, далим ч бий. Аливаа улс оронд язгуур эрх ашиг гэж бий. Монгол Улс, БНХАУ, ОХУ хоёр талын, гурван талын харилцаанд тэр эрх ашиг чухал.

Дэлхийн хөгжлийн төв Хойд Америкаас одоо Ази тив, Зүүн хойд Азид шилжиж байна. Азтай Монгол улс Азийн энэ бүсэд хамаарна. Хөгжлийн төв нь БНХАУ тэгээд Япон, хоёр Солонгос, Оросын Алс Дорнод, Монгол гээд... Энд эдийн засгийн хөгжил, харилцааны сайхан ирээдүй байна. Зам тээвэр гэхэд л дэлхийн аль ч том далай нээлттэй. Номхон дөлгөөн далай, Атлантын далай, Энэтхэгийн далай...цэнхэр зам зурайж байна. Хуурай зам Өрнөд Европоос галт тэрэг, автомашин хөндлөн гулд давхиж болно. Хөгжлийн туршлага БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-ын Алс Дорнодын хязгаар. Зүүн хойд Азийн бүс нутгийн байгалийн бялагт дэлхий даяараа шунаж байна. Манай гарагийн ирээдүй, олон улсын харилцааны төлөвт монголчууд бид гарч байгаа, гарах бололцоог л овжин ашиглах чухал нь хэнд ч ойлгомжтой.

БНХАУ, ОХУ одоо найзууд л байна. Энэ хоёр том гүрэн сайдах, муудах нь амархан. Үүрд тэврэлдсэн найзууд байхгүй байх аа. Энэ өдрүүдэд ч Хятад-Оросын харилцаанд эгзэгтэй зүйл яригдаж л байна. Орос, Хятад гүрнүүд Ази, Зүүн хойд Ази дахь нөлөөгөө булаацалдах төлөв бий. Энэ хоёр томын дээд, доод түвшний яриа хэлэлцээ, ил далд бодлого үйл ажиллагаанд Монгол хавчуулаастай байгаа нь үнэн, ойлгомжтой. Харин бид түүний аясыг судлаж мэдэх, ухаалаг, тэгэхдээ хүлээцтэй бодлого, үйл ажиллагаа өрнүүлэх нь чухлаас чухал. БНХАУ, түүний тэргүүн зэргийн удирдагч Си Жиньпиний бодлого, үйл ажиллагаа бүхэлдээ дэлхий дахин руу хандах болсон. “Нэг бүс, Нэг зам”, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” хэмээн томьёолоод, ургаш ахиж байна. Хятад бол асар том зах зээл, худалдан авах чадвар машид өндөр. Түүнийг Монголын төр засагч, түмэн олон ч чадварлаг ашиглах, хамтрах хэрэгтэй юм.

Хуучин сэтгэлгээгээр хандах, хардаж сэрдэх биш, шинэлэг байдлаар, ирээдүйн байдал, судалгааны үндсэн дээр ажиллах нь чухал. БНХАУ дэлхий рүү өөрийн нээлттэй, асар багтаамжтай хаалгаа дэлгээд байна. Харин энэ коронавирус маш том саад тотгор болж байна. Ер нь энэ өвчин нөгөө даяаршил гэдгийг бараг дампууруулав. Одоо БНХАУ худалдаагаараа, эдийн засгийн хөгжлийн хурдацаар дэлхийд нэгдүгээрт, эдийн засгийн потенциалаар хоёдугаарт орчихоод байна. Тэгэхээр дэлхийн хоёр дахь топ эдийн засаг гэсэн үг. Зөвхөн эдийн засаг худалдаагаар ч биш дэлхийн шинэ дэг журам бий болгоход анхаарах боллоо. Эдгээр нь сүүлийн үеийн олон улс харилцааны үйл явцад илэрсээр. Энэ удаагийн цар тахал их төвөг учрууллаа, хойшид тэр хэрхэх нь тодорхойгүй.

Энэ өдрүүдэд өмнө талын монголчуудаас үүдэлтэй монгол хэл, бичгийн тухайд их яриа, хөдөлгөөн үүслээ. Монгол хэл дэлхийн томд орох хэл, дэлхийд их идэвхтэй хэрэглээтэй 600 орчим хэл бий. Түүний нэг нь монгол хэл. Бидний монгол хэл их хэлмэгдсэн, манж, хятад хэдэн зуун жил, орос 70-аад жил, одоо англи гээд бид өөрсдөө хошуурцгааж байна. Гэхдээ монгол хэл тэсэж үлдсэн. Үлдсэн төдийгүй баяжин төгөлдөржиж байна гэж би бардам хэлье. Яагаад гэдэг учир утгын нэг нь, үндэсний бичиг үсэгтэйд байгаа юм.

Хятадын удирдлагын бодлогоос хамаараад, өмнөд монголд, улмаар манай үндэсний хэл бичгээ хамгаалах их тэмцэл өрнөж байна. Энэ ч аргагүй, хэл соёл тухайн үндэстний оршин байх үндэс суурь. Бидний монголчуудын тэмцэл бас л ухаалаг, ямар хүрээнд хэрхэн гэдгийн жорыг тааруулах хэрэгтэй. Монгол Улсын одоогийн төр засаг чимээгүйхэн, гэхдээ үнэн санаагаар тэмцэх бодлого барьж байх шиг. Энэ зөв. Ямар нэг үндэстний хэцүүдэж буй хэл, соёлын төлөө хамгийн тэргүүн эгнээнд тэмцэх олон улсын байгууллага ЮНЕСКО бас Хүний эрхийн байгууллагууд чимээ анир багатай. Тэд Хятадын ирээдүйн томролт, нөлөөнөөс эмээгээд байгаа юм.

Бидний монголчууд эдгээр албан ёсны байгууллагуудад санаа тавьж, монгол хэл, соёлын эрдэмтэд, мэргэжилтнүүд уриалан тэмцэх, урьд талын төрөл садангуудын тэмцлийг дэмжих нигууртай. Манай Монголд монгол хэл, бичгийн төлөө тэмцэл эрч хүчтэй байнгын, тэргүүн эгнээнд байх учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын гадаад бодлогын орон тооны бус зөвлөх, эрдэмтэн байхдаа би Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр Н.Энхбаяр, БНХАУ-ын дарга Ху Жинтао нарын ганцаарчилсан уулзалтын үеэр “Манай үндэстний нэгэн хэсэг Өвөр Монголыг энэ том гүрэн хэл соёлтой нь хөгжүүлээд байдагт жирийн монгол хүний хувьд их баяртай байдаг” гэж хэлэх санал тавьж байлаа.

БНХАУ, ОХУ хоёр стратегийн түншлэлийн зиндааны харилцаатай. Энэ бол аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэсэн ойлголт юм. Аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэдэг нь цэрэг, зэвсгийн тал руу хэлтийдэг талтай. Хятад улс гадаад улс оруудыг их судалдаг. Түүндээ түшиглэсэн бодлого эрхлэхийг чармайдаг. Монгол Улсын байдал, төр засгийн бодлого үйл ажиллагаа, хүмүүсийн санаа бодолд нухацтай судалгаа хийж л байгаа.

ОХУ цэрэг зэвсгийн талаар огцом хүчирхэгжиж байна. Түүний далим, анхаарал нь Украин, Беларус юм. Одоо эдгээр улсын хил орчим, цэрэг зэвсэг сэтгэл түгшээж байна гэж ойр хавийнхан нь ярьцгааж, сэтгүүлчид тэр зүг дурангаа чиглүүлж байна. Үнэн хэрэгтээ НАТО алгуурхан ч гэлээ, янз бүрийн далим ашиглан ОХУ-ыг бүсэлсээр байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин угаасаа хүчний байгууллагын хүн. Дайсан найз хоёроо маш сайн ялгадаг. Владимир Путин гэдэг энэ эр ОХУ гэдэг том гүрний нэгэн ёсны “хаан” маягтай. Өнөө үе түүнд олон шалгуур тавьж байна. Тухайлбал, Украин, Беларус, өрнөдийн хориг, коронавирус. Тэр шийдвэртэй, эрс шийдэмгий бодлого боловсруулж магадгүй. В.Путин дэлхийн том орны удирдагч дотроос хурдан сэтгэдгээрээ онцлогтой.

Монголчууд хоёр их хөршөөсөө- БНХАУ, ОХУ-аас санаа авах, суралцах шийдэл алхам тутамд л гардаг. Өнөөдөр сайн харцгаах, ухаалаг, ул суурьтай бодлого Монгол Улсын аль ч шатанд аргагүй хэрэгтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 1 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 1 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 1 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 2 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 2 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 3 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 3 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 3 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 4 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 19 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 20 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 21 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 22 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана Өчигдөр
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй Өчигдөр
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна Өчигдөр
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Өчигдөр