Алматы-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай онгоц өчигдөр шөнө 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 4, өндөр настан 8, эрүүл мэндийн шалтгаантай 19, жирэмсэн нэг, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 63, нийт 95 иргэн эх орондоо ирсэн юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Ахмадын амралт”-д тусгаарлажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна