Х.Баттулга: Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембриж вэ?

О.Шүрэнцэцэг
2020/10/01

УИХ-ын намрын чуулганы нээлтээ хийж байна.  Нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.  Тэрээр УИХ-ын гишүүдэд хандан улсын төсвийн орлогоо бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг  хүссэн.  Тэрээр "Эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна. Шинэ УИХ энэ чиглэлд ажиллаж, алдагдалгүй төсөв батлах ёстой тул үүнийг сануулах гэж өнөөдөр үг хэлж байна. Орон нутгаар ажиллаж 7000 гаруй иргэдтэй уулзаж, үгийг нь сонслоо.Малчдын орлого болох малын түүхий эд үнэгүйдэж, хөсөр хаягджээ. Бид аж үйлдвэрээ хөгжүүлэх цаг ирсэн. Өнгөрсөн жилүүдэд ганц аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж чадсангүй. Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах байтал, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг чухалчилж байна. 

Та бүхэн төсөв тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тавьсан. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг. Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Монгол Улс цаашид ч гадны зээл тусламжаар аргацаах уу. Улс оронд шийдэх олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх боломжгүй. Хамгийн суурь асуудлаа эрэмбэлж сурах хэрэгтэй” гэх зэргээр төсвийн орлого бүрдүүлэхэд санаа зовж байгаагаа илэрхийллээ. Мөн энэ ажлыг хийх ёстой УИХ-ын гишүүд ач холбогдолгүй зүйлд анхаарал хандуулж байгааг   онцлоод “Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембрижийн хөтөлбөр вэ” хэмээн хатуухан шүүмжиллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 6 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 12 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 15 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 16 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 17 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 18 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 19 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 23 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр