Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын тавдугаар багийн малчин 41 настай М нь 10-р сарын 7-нд нас барсан хэрэг гарсан Уг хэрэгт түүний нөхөр болох 50 настай Г-г саатуулан шалгаж байгаа юм. Талийгаач тухайн өдөр багийн төв дээрээ УИХ-ын гишүүний уулзалтад оролцсон бөгөөд тэнд хурал хийсэн төрийн түшээд архи тараасан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл архи тараасан гишүүний асуудлыг Тагнуулын байгууллагаас шалгалт явуулж байгаагаа мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна