Айдастай 74

Н.Мижидмаа
2020/10/26

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа тухай мэдээлэл саарал ордонд гарч, УИХ-ын гишүүд сэм ярилцаж байна. 


УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдод холбогдох хэрэг Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхрүү шилжсэн. Түүнийг ЕС-аар ажиллаж байхдаа "Оюутолгой" ХК, "Эрдэнэт"-ийн асуудлаар авилга авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Сү.Батболдоос өөрөөс нь тодруулахад "Хатуу хэлье, намайг нэг ч удаа хуулийн байгууллагаас дуудаагүй, надтай холбоотой нэг ч хэрэг хуулийн байгууллагад шалгагдаагүй" гэж манай сайтад мэдээлсэн. Хэдийгээр өөрөө няцааж буй боловч түүнтэй холбоотой хэрэг шүүхрүү шилжсэн, энэ талаарх мэдээлэл олон нийтэд гарах нь цаг хугацааны асуудал юм. Түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших өндөр магадлалтай кандидат учир Х.Баттулга ийнхүү онилж буй гэх хардлага улс төрийн хүрээнд байгаа аж. 


Татагдах магадлалтай дараагийн хүн бол Баян-Өлгий аймгаас АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бэйсэн. 

 Баян-Өлгий эмч нар эрүүл хүмүүсийг эмч нарын хурлаар оруулж, хэлгүй, дүлий болгож бичээд халамжид хамруулж дундаас нь ашиг хүртдэг байсан байж болзошгүй хэрэг АТГ болоод ЦЕГ-т шалгагдаж байгаа. Энэ хэрэгт тус аймгийн 30 гаруй эмч, эмнэлгийн ажилтанг холбогдуулан шалгагдаж байгаагийн нэг нь Б.Бэйсэн гишүүн байж болзошгүй аж. 

Хан-Уул дүүргээс МАН-аас сонгогдон гарч ирсэн Ганибалын Амартүвшин нь давхар иргэншилтэй гэх асуудлаа бүрэн цэгцэлж чадаагүй УИХ-д сонгогдсон юм. Түүнийг сонгуулийн өмнө Голланд буюу Нидерландын вант улсын иргэний харьяалалтай байж болзошгүй баримтууд ил болов. Энэ асуудлаар нь түүнийг эгүүлэн татах гэж байгаа талаар мэдээлэл улс төрийн хөшигний ард яригдаж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс өөрөөс нь тодруулахад "Миний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх мэдээлэл надад ирээгүй байна, тийм зүйл огт байхгүй, би Монгол Улсын л иргэн шүү дээ" гэв. 

Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр АН-аас сонгогдсон А.Адьяасүрэн бусдад 100.000 ам.долларын авилга өгсөн хэргээр яллагдагчаар татагдсан прокурорын тогтоол байдаг. Түүний хувь заяа ийнхүү дээсэн дөрөөн дээр ганхаж, бүрэн эрхийн асуудал хөндөгдөх болжээ.  

УИХ-ын гишүүн Ц.Д, Х.Б нарыг орон нутгийн цахилгаан станцын тендерийн асуудлаар шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.  Мөн Б.Д гишүүнийг С.Баярцогтын хэрэгтэй холбогдуулж шалгаж эхэлж буй талаар мэдээлэл байгаа юм. УИХ-ын таван гишүүн, таван аймгийн Засаг даргын асуудал хуулийн байгууллагад хүндэрнэ гэх албан бус мэдээлэл байгаа аж. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээс тодруулахад “Хаанаас ийм мэдээлэл гарав, огт тийм зүйл байхгүй, худал мэдээлэл” хэмээн няцаав.  2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан их баривчилгааны сураг ийнхүү албан бусаар гишүүдийн чихэнд хүрч, УИХ-ын гишүүд айдастай байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 1 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 1 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 3 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 3 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 5 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 6 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 17 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна 21 цагийн өмнө
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно 21 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа 22 цагийн өмнө
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? 22 цагийн өмнө
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг 22 цагийн өмнө
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн 23 цагийн өмнө
Зудын хор уршгийг арилгахаар 120 гаруй цэргийн алба хаагч орон нутгийг зорьжээ 23 цагийн өмнө
ЭЕШ-ын бүртгэл баасан гарагт дуусна 23 цагийн өмнө
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна 23 цагийн өмнө
АН-ын бүлэг: С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардаж байна Өчигдөр