Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл буюу он дуустал сунгах шийдвэр гаргажээ.
Мөн Алтанбулаг боомтоор орж ирж буй транзит ачаа тээврийг 12 дугаар сарын 01 гэхэд зохицуулалтад оруулж, хязгаарлах талаар мэдээллээ. Учир нь дөрөвдүгээр сараас хойш Алтанбулаг боомтоор орж ирж буй ОУ-ын ачаа тээврийн 26 жолоочоос коронавирус илрээд байгаа юм. Тиймээс тус боомтийг коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс гэж үзэж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна