“Парламент-30” шатрын тэмцээн эхэллээ

О.Шүрэнцэцэг
2020/11/07

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын “Парламент-30” тэмцээн /2020.11.07/ эхэллээ. Тэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ойд зориулсан зохиож буй арга хэмжээний салхийг оюуны спортоор эхлүүлж байгааг дурдаад, Монгол Улсын Их Хурал оюуны спортын хаан болох шатрын спортыг ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр  онцгой анхаарч Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос хойш 8 удаа амжилттай зохион байгуулсныг тодотгож тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв. Эхний нүүдлийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Бага Хурлын гишүүн Д.Ламжав  нар нүүж тэмцээнийг эхлүүллээ. 

Байнгын ажиллагаатай парламентын ойд зориулсан энэхүү тэмцээн нь хоёр дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 2015 онд 25 жилийн ойгоор анх удаа зохиогдож байв.  “Парламент 2015” тэмцээнд Улсын Бага Хурлын гишүүн, спортын мастер Д.Ламжав түрүүлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. 

“Парламент-30” тэмцээнд нийт 40 шатарчин оролцож байна. Шатрын олон улсын хэмжээний мастер цолтой 1, спортын мастер-3, дэд мастер-3 оролцож байгаа бөгөөд Монголын Шатрын Холбооны шатарчдын рейтингийн жагсаалтанд албан ёсоор бүртгэлтэй, чансаа бүхий 10 гаруй шатарчин өрсөлдөж байна.

Сонирхуулахад 2017, 2018 онуудад долоо дахь удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” тэмцээнийг 2 удаа зохиоход, УИХ-ын эрхэм гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг, Л.Энхболд, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нар медаль хүртэж байжээ.

Мөн  шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд  “Оюунлаг түшээ” тусгай шагналыг Ц.Оюунбаатар (2013), Х.Болорчулуун (2015, 2020), Г.Занданшатар (2017), Б.Пүрэвдорж (2018, 2020), Б.Саранчимэг (2018) нар тус тус хүртэж байв  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 минутын өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 15 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 16 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 17 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 18 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 20 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 21 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 23 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 23 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр