2020/11/25
USD 2,811

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг хянан шалгав

О.Шүрэнцэцэг
2020/11/10

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 34 гомдол шалгагдаж байна.

Гэмт хэргийн шинж агуулсан 2 гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Түүнчлэн 6 гомдлыг харьяаллын дагуу холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.80.211.207 |   2020/11/11
Шалгаад байна л гээд байдаг шийдэгдэж байгаа хэрэг байдаг юм уу. Баримт нотолгоотой өгөөд байхад л ард нь том улс төрчид оролцдог юм уу яадаг юм. Тодорхой хэргийг шийдэхгүй юм. Төрийн өмчит компани чинь хувийн өмчит компани шиг болж дууслаа. Яасан ханаж цаддаггүй дарга нар байдгий. Даргыг тэжээнэ давхар ах дүү хамаатан садан найз нөхдийг нь тэжээнэ. Хууль байдаг бол чангахан үзэх хэрэгтэй байна. Шалгаж байна гэж хэн ч хэлж чадна үр дүн хэрэгтэй байна. Төрд учруулсан хохирлыг барагдуулвал олон тэрбум төгрөг улсад орно доо. Төсөвт их хэрэгтэй.
Хариулах
64.119.21.116 |   2020/11/11
Udurjin shunujin tsagdaa atg yu hiij bga tuhai l medee baih um
Хариулах