2020/11/26
USD 2,811

А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэний ойрын 73 хавьтлыг тогтоосон

Н.Мичидмаа
2020/11/11

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тодруулбал маргааш /2020.11.12/ өглөөний 06 цагаас таван өдрийн хугацаанд улс орон даяар хатуу хөл хорио тогтоож гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэний ойрын хавьтлыг 48 цагийн дотор тогтоох ёстой. Одоогийн байдлаар халдвар авсан иргэний 73 ойрын хавьтлыг олж илрүүлсэн.