Бидэнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 79 сая ам.долларын зээл авах боломж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийг байгуулсан байдаг. Харин уг хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлснээр ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм байна. Тиймээс засгийн хуралдаанаар өчигдөр уг асуудлыг хэлэлцээд, УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.
Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна