Улсын онцгой комиссоос зайлшгүй ажиллах шаардлагатай 13 байгууллагын нэр гаргаж ажлын үнэмлэхээр явуулж байгаа билээ.Харамсалтай нь иргэд ажлын үнэмлэх хуурамчаар үйлдэн хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдол илэрсэн учраас өнөөдрөөс /2020.11.18/ ажлын үнэмлэхээс гадна ажлын газрын тамгатай тодорхойлолтын хамт үзүүлж хөдөлгөөнд оролцох шаардлага тавьж байна. Өөрөөр хэлбэл дан ганц ажлын үнэмлэх хангалтгүй гэсэн үг юм.