​Үндсэн чиглэлийн биелэлтэд дутуу дулимаг дүгнэлт гаргаж байгааг анхаарахыг зөвлөжээ



Чуулганы хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулахдаа "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ.

"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл"-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа хэмээн танилцуулсан.

Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлогоор нь авч үзвэл макро эдийн засгийн бодлогын арга хэмжээний биелэлт 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийн хөгжүүлэх бодлого 67,9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын арга хэмжээний биелэлт 64.6 хувьтай гарсан гэв.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд макро эдийн засгийн бодлого 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9 хувь, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодпого, батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувийн хэрэгжилттэй гарсан нь үндсэн чиглэлд тусгагдсан бодлогууд хангалтгүй биелсэнийг харуулж байна гэлээ.

Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийж, тайлангаа УИХ-д ирүүлсэнээс нийт 158 арга хэмжээнээс бүрэн хэрэгжсэн 55, дутуу хэрэгжсэн 72, хэрэгжээгүй 31 буюу дунджаар 58.9 хувийн биелэлттэй байгаа тухай дурьдаад, үндсэн чиглэлийн зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцож төлөвлөөгүй, санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүй, цаг хугацааны хувьд нэг жилд хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээг төлөвлөсөн, хариуцан хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулсан ажлын үр дүн хангалтгүй, зарим зорилт, арга хэмжээг холбогдох журмын дагуу үнэлэх, тайлагнах талаар хангалтгүй ажилласан гэж үзсэнийг дурдлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Улсын Их Хурлын байнгын хороод хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд ирүүлжээ.

Байгаль орчин. хунс. хөдөө аж ахуйн байнгын хороо жижиг, дунд үйлдвэрийг бичил бизнес эрхлэгчээс ялгаж хөгжүүлэх, унанги мод, самар, жимс зэрэг ойгоос ашиглах бүх нөөцөө тооцоод орон нутагт хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэрийн төрөл, хүчин чадлын талаар тодорхой чиглэл өгөх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хувийг хуулиар тоггоосон хэмжээгээр нь зарцуулдаг болоход салбарын яам санаачлагатай ажиллах, аудитын дүгнэлт болон салбарын яамдын үнэлгээний дүн зөрүүтэй байгааг анхаарах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Нийгмийн бодлого. боловсрол. соёл. шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас үндсэн чиглэлд туссан зорилтуудыг улсын төсөвтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зүйл тус бүрээр нь нарийвчлан гаргах, албан тушаалтантай хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох, Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлтэд дутуу дулимаг дүгнэлт гаргаж байгааг анхаарахыг зөвлөжээ.

Төсвийн байнгын хороо үндсэн чиглэлийн биелэлтийг хангалтгүй хэлэлцэж байгааг анхаарах шаардлагатай гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс болж гацсан ажлуудыг явуулах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар хэлэлцэж байх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль зуйн байнгын хороо Эрүүгийн болон Зөрчлийн хууль 2017 онд хэрэгжихээс гадна процессын хуулиуд батлагдан гарах ёстой, үүнтэй холбогдуулж их хэмжээний зардал төсөвт суулгаж, татвар төлөгчдөд дарамт учруулахгүй байх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн шинэ төрлийн ялыг хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд Аюулгуй байдал. гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг унагасан асуудал удаа дараа гарсан, Гадаад харилцааны яамны консулын үйлчилгээтэй холбоотой зорилтын биелэлт хангалтгүй байгааг анхаарах, Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу дипломат болон албан паспорт эзэмших асуудлыг 5 дугаар сард багтаан журамлах, дипломат албан дугаартай тээврийн хэрэгслийн жагсаалтыг гарган хяналт тавих, гадаад орнуудад байгаа өмч хөрөнгийн бүртгэл гаргах, нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх, дипломат албаны ёс зүй, мэргэжлийн шаардлага, хүний нөөцтэй холбоотой асуудлыг цэгцэлж хаврын чуулганы хугацаанд тайлагнах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан байна.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо Байнгын хороодоос ирүүлсэн дээрх санал, дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцээд, цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 22 минутын өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 2 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 2 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 3 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 16 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 18 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 19 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 21 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 21 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 22 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр