Б.Гомбосүрэн: Вакцин хийлгэсэн л бол коронавирусийн халдвар бүрэн устах юм шиг ойлголт маш буруу

Н.Мижидмаа
2020/12/07

Дэлхийд эрчимтэй тархаж байгаа коронавирусийн халдварын талаар АУ-ны доктор, профессор Б. Гомбосүрэнтэй ярилцлаа.

Сүүлийн үед хүн бүхэн л вирусийн тухай ярьж, бичих болж, тэгэхлээр вирус гэж юу болох, яаж хүнд халдвар үүсгэдэг талаар ерөнхий  ойлголт өгнө үү?

-Гадна гадаргуудаа эсрэг төрөгчийн шинжийг илэрхийлэх сэртэнт уургууд агуулсан липидэн бүрхүүлтэй, түүний дотор удмын мэдээллийг хатгалсан ДНХ ба РНХ нуклеины хүчлүүдийн  аль нэг байрладаг, зөвхөн эзэн эсэд мэдээллээ дамжуулах замаар өөртөө байхгүй бодисын солилцооны зохицуулгыг ашиглан амьдралын мөчлөг нь явагдан өсч үрждэг, энгийн бүтэцтэй, нанометрээр хэмжигддэг маш жижиг учраас бактерийн шүүрээр чөлөөтэй нэвтрэх чадвартай, халдварт өвчин үүсгэж эд, эсийг гэмтээдэг нэн хортой амьд ба амьгүй биесийн завсрын шимэгч (parasite between living and nonliving) биецрийг вирүс гэж нэрэлдэг. Тэгэхлээр вирүс нь эсийн нарийн бүтэц байхгүй учраас бие даан өсч үржих ямар ч боломжгүй, зөвхөн амьд эсэд нэвтрэн орох замаар өсч үржин халдварт өвчнийг үүсгэнэ. Вирүс ба бай эсийн хоорондох биологийн дайн нь холбогдох (attachment),  нэвтрэх (penetration), бүрхүүлээсээ салах (uncoating), репликаци явагдах (replication), угсрагдан хэлбэржих (assembly), чөлөөлөгдөх (release)  гэсэн тодорхой үе шатуудыг дамжина.

Вирус ба эсийн геномуудын харилцан үйлчлэлийн биологийн дайнд эзэн эсэд ямар хохирол учрах вэ? гэвэл, вирүсээр халдварлагдан, түүнийг бүрэн хэмжээгээр нийлэгжүүлж ачаалал нь эрс нэмэгдсэнтэй холбоотой өөрийн ДНХ буюу РНХ, уургийн нийлэгжилт дарангуйлагдан бодисын солилцоо нь хямарч, бүтэц үйл ажиллагаа нь өөрчлөгдөн ашигтай бус хортой нөлөө үзүүлэх болсноор цаашдын хувь заяа нь дархлааны эсүүдэд онилогдоогүй үлдсэн тохиолдолд бие махбодод вирүсээс илүү хортой нөлөө үзүүлэх чадвартай өөр хэлбэрийн эсэд шилжиж болох ба вирүсийн репликацийн хортой үр дагавар нь эсийн бүтэц алдагдан хэлбэр дүрс нь өөрчлөгдөх, эсийн цитоплазм ба бөөмд вирүсийн гаралтай оршихууны цогцос болон олон бөөмтэй аварга эс олшрох байдлаар эс эмгэгших, зарим тохиолдполд вирүсийн ДНХ ба РНХ нь эсийн геномтой нэгдэж хавдрын эсэд шилжих тохиолдол ч гарч  болох талтай.

Амьсгалын замын вирусийн халдвар нь агаар-дуслын, агаар-тоосонцрийн, ахуйн хавьтлын замаар буюу өвчтөн ханиалгах, найтаах болон ярих үед шүлс ба цэрний дуслаар гадаад орчинд 2-3 метр зайд цацагдан гарч халдвар тархахаас гадна бохирдсон ахуйн хэрэглээний материалаар дамжин халдварлаж болно. Вирүсийн халдварын үед амьсгалын замын намираа эс ба вирүсийн геномуудын харилцан үйлчлэлийн үр дүнд вирүс эзэн эсэд үржин олширч өвчин үүсгэх (productive), эсвэл үржлийн мөчлөг аль нэг шатандаа таслагдан зулбаснаас вирүсийн халдвар үр дүнгүй болох  (abortive), гурав дахь тохиолдол нь амьсгалын замын цочмог халдварын үед төдийлөн ажиглагдахгүй ч вирүсийн нуклейн хүчлүүд эзэн эсийн хромосомын бүрэлдхүүн хэсэг болон нэгдэж хамтдаа нийлэгжих (integrative) гэсэн үр дагавартай байдаг.

COVID-19 өвчнийг үүсгэгч коронавирус нь бусад вирусээс ялгагдах ямар онцлогтой вэ?

- Вирусийг биологийн шинж чанараар нь ДНХ ба РНХ агуулсан гэж ангилах бөгөөд репликац нь өөр хоорондоо ерөнхийдөө адил төстэй молекул биологийн төв үзлийн дагуу явагдах ба риновирүсийн репликац нь урвуу транскрипцаар буюу мэдээлэл РНХ-ээс ДНХ-рүү дамжидаг онцлогтой.

COVID 19-ийг үүсгэгч SARS-CoV-2 нь бүтцийн хувьд гадна талын липидэн бүрхүүлд шигдэж байрласан 3-4 уурагтайгаас гадна гадаргуудаа нэмэлт гемагглютинин-эстераза гликопротейн агуулсан, төвдөө дээрх уургуудын нийлэгжилт буюу өөрийгөө хувилан олшируулах үйл ажиллагааг хариуцах 30000 орчим нуклеотидээс тогтсон эерэг утгатай дан гинжит РНХ-ийн шугаман геном, түүнтэй нягт холбогдсон нуклеокапсидын фосфопротейн зэргээс тогтох бөгөөд, гадна гадаргууд байрласан S–уураг нь нар хэртэх үеийн нарны титэмтэй төстэй байдгаас үүдэн “титэм вирүс” гэж нэрлэх болсон. SARS-CoV-2-ын генийн дотор нуугдмал орших ORF3d гэсэн давхацсан генийг илрүүлсэн тухай 2020 оны 10-р сард мэдээлэгдсэн бөгөөд энэ ген нь коронавирүсийн репликацийг эрчимжүүлэх, дархалааг дарангуйлах, халдвар хурдтай тархахад чухал үүрэгтэй гэж шинэ судалгааны багын тэргүүлэх эрдэмтэн Чейз Нельсон тайлбарласан байна. Давхацсан ген ч тодорхой уургийг кодлох учраас түүнийг илэрүүлхээс өмнө хийгдсэн судалгааны олон ажлууд SARS-CoV-2-ын биологийн чухал зарим асуудлуудыг орхигдуулсан байж болох талтай.

Хүнд халдвар үүсгэдэг коронавирүс нь удам зүй ба эсрэгтөрөгчийн шинж чанараасаа хамаарч 7 дэд омогт эмхлэгэдэх ба эдгээрээс 4 нь хамрын шуухинаа төдий  ханиад үүсгэдэг бол сүүлийн 20 жилд шинээр тарахсан SARS-CoV, MERS-CoV, SARS-CoV-2 гурав нь халдварлах чадамж өндөртэй, эмнэлзүйд амьсгалын цочмог халтай хам шинжээр илэрдэг хүний амь насанд аюултай вирүсүүд юм.

2002 онд Хятадын Гуандун мужид амьсгалын цочмог халтай хам шинж (SARS) гарч 2003 онд амьтны коронавирүстэй төстэй CoV-ээр үүсгэгдсэн нь тогтоогдож, энэ хугацаанд дэлхийн 31 улсад 8461 тохиолдол бүртгэгдснээс 804 (9,5%) өвчтөн нас барсан бол 2012 онд Саудын Араб улсад Ойрх Дорнодын амьсгалын хам шинж (MERS)-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн ба лабораторийн шинжилгээгээр CoV-MERS болох нь батлагдаж 94 тохиолдолын 46 нь, 2015 онд Өмнөд Солонгос улсад 41 тохиолдол бүртгэгдсэний 4 нь нас барсан, 2019 онд Хятадын Ухань хотод COBID-19 гарч өнөөдрийн байдлаар дэлхийн бараг бүх улс орныг хамарсан цартахал болон тархаж 60 гаруй сая гаруй хүн өвчилж 1,6 сая орчим хүн нас барсан мэдээлэл байна.

Коронавирусийн халдвар авсан үед хүн ба вирусийн хооронд биологийн дайн явагдсанаар ямар хохирол учруулах вэ?

-SARS-CoV-2-ын S уураг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн хучуур эсийн гадаргууд байрлах өөрийн рецептор ангиотензин хувиргагч фермент 2 (АСЕ2)-той холбогдох ба энэ үйл ажиллагаанд бай эсийн мембран холбогч серины уураг 2 (TMPRSS2) татагдан орж S уургийг идэвхжүүлэн холбогдох нөхцлийг бүрдүүлсэнээр бай эс ба вирүсийн хооронд биологийн дайн явагдаж эхэлнэ. S уургаараа холбогдсон SARS-CoV-2 нь плазмын мембранд цэврүү үүсгэх буюу эндоцитозын замаар цитоплазмд орж нүцгэрээд  +ssРНХ-ийн мэдээллийн дагуу транскрипци өдөөгдөх буюу бай эсийн геномд мРНХ нийлэгжиж, түүнд бичигдсэн мэдээллийн дагуу трансляци өдөөгдөн рибосом дээр S,E,M,N гэх мэт бүтцийн уургууд нийлэгжинэ. Үүссэн уургууд нь нуклейн  хүчилтэй холбогдон мушгиат нуклеокапсидыг үүсгэж салаалан, торлог эндоплазмын дотор гадаргуугийн уургуудааар хүрээлэгдсэнээр Гольджийн аппратаар дамжиж хэлбэржсэн вирон эсийн мембранаар экзоцитозын замаар нахиалах байдлаар бай эсээс гадагшилж халдварыг үүсгэнэ (зур.1).


Зураг 1. +ssRNA шугаман геномтой CoV-ийн -ийн репликацийн бүдүүвч загвар

  Биологийн дайнд бие махбодын талаас дархлааны тогтолцоо дэс дараалалтайгаар идэвхжиж, хамгаалалтын тэргүүн шугамд төрөлхийн буюу өвөрмөц бус дархлааны хариу урвал эрчимжин амьсгал дамжуулах замын намираа эс дээр илрэх эмгэгтөрөгчтэй холбоотой молекул бүтцийг (PAMPs) Toll-рецептор (TLR7) танин вирүсийн эсрэгтөрөгчийг илчлэн идэвхжиж, энэ үйл ажиллагаанд залгиур эсүүд (моноцит, макрофаг, нейтофиль), сэртэнт эс, NK эс болон уусмал молекулууд (интерферон, хавсрага, цочмог үеийн уураг, нянгийн эсрэг пептитүүд), туслах эсүүд  (эозинофиль, базофиль, шигүү мөхлөгт эс) татагдан оролцдог бол өвөрмөц дархлаа идэвхжихэд тодорхой эсрэгтөрөгчид чиглэсэн, дархлааны ой санамж үүсгэдэг мэргэжлийн В, Т лимфоцит ба эсрэгтөрөгчийг илчлэх эсүүд оролцсон шингэний ба эсийн дархлааны тогтолцооны хариу урвал өдөөгдөж, энэ хоёр (өвөрмөц ба өвөрмөц бус) тогтолцооны харилцан зөв үйлчлэлээс хамгаалалтын үр дүн ихээхэн шалтгаална (зур.2).


Зураг  2. Вирусийн эсрэг өвөрмөц бус ба өвөрмөц дархлааны тогтолцооны идэвхжил

Өвөрмөц дархлааны тогтолцооны вирүсийн эсрэг хариу урвал нь оновчтой, эхний тохиолдлоор санамжийн эсүүд үүсч хоёр дахь халдвар орж ирэхэд түргэн хугацаанд эффектор эс болон идэвхжиж илүү эрчимтэй хариу урвал өдөөгдөх ба энэ онцгой чанарт үндэслэн вакцин бүтээгддэг (зур.3).  


Зураг 3. Вирүсийн халдварын үед шингэний ба эсийн дархлааны тогтолцоо идэвхжих загвар

Тасархайгүй сум-вирүсийн анхдагч халдварын үед дархлааны хариу урвал өдөөгдөх;

Тасархайтай сум-вирүсийн хоёрдогч халдварын үед дархлааны хариу урвал өдөөгдөх

Вирүсийн халдварын үед өвөрмөц ба өвөрмөц бус дархлааны тогтолцоонууд  өөр хоорондоо нарийн уялдаатай идэвхжсэний үр дүнд л эд, эсийн гэмтлийг тодорхой түвшинд хязгаарлах буюу гэмтэхээс урьдчилан хамгаалдаг. Жишээ нь COVID-19-ийн үед байнга илрэх халуурах шинж тэмдэг нь “хамгаалах” урвал бөгөөд гадны пироген бодисууд (вирүс)-ын нөлөөгөөр өвөрмөц ба өвөрмөц бус дархлааны тогтолцоонууд  хамтдаа идэвхжин макрофаг/моноцит эсээс IL-1, IL-6, TNF-α, T эсээс TNF-β, INF-γ зэрэг дотоод пироген бодисууд буюу цитокинүүд  ихээр үүсч PGE2, PGF нийлэгжилтийг эрчимжүүлж, түүний нөлөөгөөр бие махбодын халууныг зохицуулдаг харааны доод товгорын мэдрэлийн эсүүд идэвхжин дулаан ялгаралтыг ихэсгэж, дамжуулалтыг нь бууруулан биеийн халууныг ихэсгэнэ.

Вирүсийн халдвараас эд, эсийг хамгаалах өвөрмөц ба өвөрмөц бус дархлааны хамгаалалт нь зарим тохиолдолд илт үр дүнгүй болдог нь дархлааны чадамжтай эсүүдийн довтолгооноос вирүс бултан зайлах чадвартай холбоотой, өөрөөр хэлбэл мутацийн улмаас ямар нэг хэмжээгээр хувьсан өөрчлөгдсөн вирүсийн эсрэгтөрөгчийн бүтцийг эсрэгбие ба Т эс танихгүй болсноос өвчин эрчимтэй тархаж богино хугацаанд олон хүнийг өвчлүүлэх бөгөөд түүний тодорхой жишээ бол COBID-19-ийн цартахал юм.

SARS-CoV-2-ын хоруу чанар, хувь хүний өвөрмөц ба өвөрмөц бус дархлааны тогтолцооны онцлог зэрэгтэй шууд хамааралтайгаар амьсгалын дээд зам ба цулцангийн хучуур эд хамтдаа гэмтэн эсийн мембраны нэвчүүлэмтгий байдал ихэссэнээс цулцангийн хөндийд шингэн хуралдаж, уушигны завсрын эдэд хаван үүсэхэд цулцан-хялгасан судасны мембран (ЦХСМ)-аар хийн нэвчих үйл ажиллагаа эрс хямарч хүнд явцтай амьсгалын дутагдал (АД) үүсэх эхлэл тавигдана. Энэ байдал нь хоёрдогчоор нян үржих таатай нөхцлийг бүрдүүлснээр эмгэг өөрчлөлт улам лавшран хялгасан судасны дотор давхарга ба цулцангийн хучуур эсүүд гэмтэж, улмаар судасны нэвчүүлэмтгий чанарыг ихэсгэх, сурфактантын нийлэгжилтийг бууруулах, бичил хялгасан судсыг агчаан доторх даралтыг нэмэгдүүлэх, цусны бүлэгнэлт хямарч бүлэн үүсгэх зэрэг эмгэг өөрчлөлтүүд өдөөгдсөнөөр уушиг хавагнаж бичил авчил үүсж болно. Цулцангийн хөндийд их хэмжээний шингэн хуралдахад уушигны эдийн сунамхай чанар (С) буурч амьсгал авах үеийн агаарын эсэргүүцэл (Raw) ихсэх; уушигны агааржуулалт ба цусны гүйдлийн харьцаа (V/Q) буурах; баруунаас зүүн тал руу тархмал шүнт (Qs/Qt) үүсэх; цулцан ба артерийн судасны О2-ийн парциаль даралтын ялгаа (AaDo2) ихсэх зэрэг эмгэг өөрчлөлтүүд бий болдог нь эцэстээ хийн солилцоо хямран О2 ба СО2-ийн нэвчилт эрс буурсанаар  хүнд явцтай АД үүсч өвчтний амь насанд аюул занал учруулна.

Өвчний цочмог үеийн төгсгөлд фиброгенезын эффектор эсүүд (фибробласт/ миофибробласт)-ийн идэвхжилээс үүдэлтэй эсийн гаднах матриксд их хэмжээний хуримтлал бий болсон тохиолдолд ЦХСМ холбогч эдээр солигдон хий нэвчүүлэх чадвар нь эрс доройтсоноос тогтвортой, давшингуй явцтай O2-ийн дутагдал үүснэ.

COVID-19-ийн оношлогоо, эмчилгээний талаар юу хэлэх вэ?

-Бие махбодид SARS-CoV-2 коронавирүс байгаа эсэхийг тодорхойлох туршилт судалгаа дэлхий дээр улам бүр нэмэгдэж, өнөөгийн байдлаар  400 гаруй туршилтыг зах зээл дээр танилцуулсан бөгөөд тэдгээрийг RT-PCR буюу бодит агшины полимеразын гинжин урвалын шинжилгээ, эсрэгтөрөгч илэрүүлэх шинжилгээ, эсрэгбие илэрүүлэх серологийн шинжилгээ гэсэн гурван төрөлд хувааж болно. Эхний болон хоёр дахь шинжилгээ нь тухайн агшинд шинжлүүлэгчийн биед вирүс байгааг илрүүлэх буюу халдвар авсан  эсэхийг тодорхойлдог бол гурав дахь шинжилгээгээр шинжлүүлэгч урьд нь коронавирусын халдвар авсан эсэхийг тогтооно. RT-PCR шинжилгээ эерэг буюу SARS-CoV-2-ын РНХ тодорхойлогдсон бол эмнэлзүйн шинж тэмдэг илэрээгүй ч байсан COVID-19 гэж шууд оношлоно. Эсрэгтөрөгч ба эсрэгбие илэрүүлэх шинжилгээнүүд нь их төлөв яаралтай горимоор хийгддэг хурдавчилсан сорилууд бөгөөд эхнийх нь халдвар авсаныг илэрүүлдэг бол хоер дахь шинжилгээгээр 2 төрлийн иммуноглобулин тодорхойлож, IgM өвчний эхэн үеийг, IgG өвчний хожуу үеийг буюу дархлаа тогтож  байгааг, хамтдаа адилхан ихэсвэл идэвхтэй үеийг тус тус илэрхийлнэ.

COVID-19 батлагдаж, ялангуяа уушигны хатгалгаагаар хүндэрсэн байж болох тохиолдолд зайлашгүй горимоор өндөр шийдэлтэй компьютер томографийн шинжилгээг тодорхой давтамжтайгаар хийж өвчний явц ба эмчилгээний үр дүнг хянана. Заалт гаргаж хийх бусад шинжилгээнүүдийг өвчтний биеийн байдал, нас, хавсарсан өвчин гэх мэт хүчин зүйлүүд нь  тулгуурлан эмчлэгч эмч тухайн үедээ шийдвэрлэнэ.

SARS-CoV-2 вирүсийн эсрэг ямар нэг өвөрмөц эмчилгээ байхгүй, дэлхийн зах зээлд вирүсийн эсрэг олон эмнүүд гарч байгаа ч үнэн хэрэгтээ нянд үйлчилдэг антибиотик шиг эм хараахан гараагүй байна. Вирүс бол завсрын шимэгч биенцэр учраас бие махбодын дотор вирүс үхүүлэх эм гэж байх ёсгүй, харин түүний үржил, хуваагдлыг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг эмнүүдээс зөвхөн бай эсийн гадаргууд вирүс холбогдохыг саатуулах үйлчилгээтэй арбидол, эсийн дотор вирүсийн репликацийг дарангуйлах, тухайлбал вирусын РНХ-аас хамааралтай РНХ полимераза ферментийг  дарангуйлан РНХ-ийн гинжин хэлхээ уртасгахыг зогсоох үйлчилгээтэй авиган, ремдесивир, авифавир зэрэг эмүүдийг дэлхийн улс орнууд болон манайд хэрэглэж байна. COVID-19-ийн үед олон төрлийн хүндрэлүүд гарч болох ба тохирох эмчилгээг нь эмчлэгч эмч тухайн үед нь шийдвэрлэнэ.

Амьдралын зөв хэв маяг буюу амьдралын чанараа сайжруулах байдлаар дархлаагаа сайжруулах нь өвдсөн ч хөнгөн явцтай байхын дээр тариулсан  вакцины үр дүнг дээшлүүлхэд нэн чухал үүрэгтэй.

COVID-19-өөс урьдчилан сэргийлэх эм ба вакцины талаар та  юу хэлэх вэ?

-Юуны өмнө дархлаагаа амьдралын зөв дадлаараа дэмжих, шаардлагатай тохиолдолд эх орны бүтээгдэхүүн салимон, иммунал, солонгосын кымдан-2 гэх мэт эмүүдийг хэрэглэх хэрэгтэй. Саяхан Энэтхэгийн хэсэг эрдэмтэд коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цэр шингэлэх үйлчилгээтэй бромгексин эмийг уухыг зөвөлсөн, энэ эм нь манай бүх эмийн сангуудад ширхэг нь 50 төгрөгөөр зарагдаж байгаа. Эсийн мембран холбогч серины уураг 2 (TMPRSS2)-ын идэвхжлийн үр дүнд SARS-CoV-2-ын S уураг нь өөрийн рецептортой холбогдсоноор вирүс эсэд нэвтрэн орох боломж нээгддэг тухай дээр ярьсан, тэгвэл бромгексин нь TMPRSS2-ын идэвхийг дарагуйлан вирүс эсэд нэвтрэх боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарлана (зур. 4).


Зураг 4. Бромгексины  TMPRSS2-ын идэвхийг дарагуйланх механизм

Вакцин бол тодорхой эсрэгтөрөгчийн эсрэг эсрэгбиеийг нийлэгжүүлэх замаар олдмол дархлаа үүсгэдэг биологийн гаралтай бэлдмэл юм. COVID-19 цар тахалын өмнө хүч мөхөсдсөн 7 тэрбум гаруй хүнийг багтаасан дэлхийн улс орнуудын гол найдвар болсон SARS-CoV-2-ын эсрэг вакцин хийх ажилд 160 гаруй судалгааны байгуулага болон эрдэмтэд шуурхай оролцсоны эцэст ОХУ, АНУ, Герман, Их Британи зэрэг тэргүүлэгч эдийн засагтай орнуудад бүтээгдсэн вакцин хэрэглээнд гарахад бэлэн болоод байна. Вакцин гаргаж авах нь өндөр өртөгтэй, дундчаар 7-10 жилийн хугацаад суурь судалгаа, эмнэлзүйн өмнөх судалгаа, эмнэлзүйн туршилт гэсэн 3 үе шатыг дамжин хийгддэг нүсэр ажил байдаг ч SARS-CoV-2-ын эсрэг вакциныг жил хүрэхгүй хугацаанд гарган авч үр дүн нь 90%-иас дээш байгаа, өөрөөр хэлбэл вакцин хийлгэсэн 100 хүний 90 гаруй нь COVID-19-өөр өвдөхгүй буюу өвдсөн ч хөнгөн тусах учраас энэ бол баярламаар сайхан мэдээ юм. Гэвч вакцин хийлгэсэн л бол коронавирүсийн халдвар бүрэн устах юм шиг ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байгаа нь бодит амьдрал дээр бидний бодсон шиг үр дүн гарахгүй ч байж болох талтай. COVID-19-өөр өвдсөн хүмүүс дахин халдвар авч өвдсөн тухай мэдээлэл нэг бус удаа гарч байсан, тэгвэл  вакцин хийлгэсний дараа үүсэх эсрэг бие ба дархлааны эсүүдийн ой санамж ямар хугацаанд хатаглагдан идэвхтэй хариу үйлдэл үзүүлэх нь тодорхой бус, SARS-CoV-2 мутацид орсоноос халдвар эрчимтэй тархаж байгаа, вирүсийн генийн дотор ORF3d гэсэн давхацсан ген илэрсэн, цагаачлал, ажилгүйдэл, өлсгөлөн, хөл хорио, сэтгэл санааны хямрал зэргээс болж хүмүүсийн дархлааны чадамж буурах гэх мэт олон хүчин зүйлүүд нь вакцины үр дүнд сөргөөр нөлөөлж болно.

Манай улсын хувьд COVID-19-эй тэмцэх ажил хир ямар хэмжээнд  явагдаж байна гэж бодож байна

-Манай улсын хуьд COVID-19-эй тэмцэх ажил боломжийн хэмжээнд явагдаж байгаа ч амьдралд нийцэл багатай өчүүхэн шийдвэр ч гэсэн улсын эдийн засаг, хувь хүмүүсийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг учраас аливаа захирамж шийвэрүүд цаг үеэ мэдэрсэн маш оновчтой байхын дээр ажил хариуцсан дарга нар алдах эрхгүйгээр хариуцлагаа ухамсарлан гол ажилдаа анхаарлаа төвлөрүүлэн ажиллах ёстой. Тухайлбал улсын хил хаагдсан, дотоодоо халдвар алдаагүй байхад амны хаалт, ариутгалын уусмал гэхээсээ илүү гадаад орнуудаас ирж байгаа хүн бүрийг нягтлан шалгаж, улмаар тусгаарлалтанд байгаа иргэд рүүгээ гол анхаарлаа төвлөрүүлэн халдвар хамгаалалтын асуудал дээр ёстой сүрийг үзүүлж 21, 14 хоногийн дэглэмийг нь хатуу сахиулсан бол дотооддоо халдвар алдахгүй байсан болов уу. Умарт Солонгос улс хилээ бүрэн хааж, Хятад улсаас авдаг өргөн хэрэглээний барааныхаа 99%-ийг зогсоож зөвхөн 1%-ийг авч, өмнөт Солонгосын иргэнийг усанд живж явахад нь халдвартай хүн байж магадгүй гээд шууд буудан алж жинхэнэ сүрийг үзүүлснээр одоо умарт Солонгос улс COVID-19-ын халдвар тараагүй орны тоонд орж байна. Анх Франц хүн COVID-19-өөр өвчилсний дараа сүрийг үзүүлсэн арга хэмжээ авч энэ нь удаан хугацаар үргэлжилсэн нь жижиг дунд бизнес эрхлэгчид, өдрийн хоолоо өдөрт нь залгуулдаг хүмүүст ихээхэн хүнд тусч, ерөнхий болон их, дээд сургуулийн оюутан сурагчид мэдвэл зохих мэдэлгээ бүрэн авч чадахгүйд хүргэсэн энэ шийдвэрт хүмүүс өөрсдийнхөө дүгнэлтийг өгнө биздээ. Энэ цаг мөчид эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож, тухайлбал академич П. Нямдаваа багшийн заавар зөвөлгөөг авч албажуулан ажиллах ёстой байсан болов уу, энэ хүн бол нэрт вирүс судлаач төдийгүй ЭМЯ-ны сайдаар олон жил ажилласан туршлагатай хүн учраас мэргэжлийн болон зохион байгуулалтын ажлыг маш оновчтойгоор шийдвэрлэсэн байж болох юм. Дэлхийн супер гүрнүүд, тухайлбал АНУ-д доктор Энтони Фаучи, ОХУ-д Анна Попова зэрэг халдварт өвчний тэргүүлэх мэргэжилтэнүүд нь COVID-ийн цар тахалын үед улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангаж байгааг бид бүгдээрээ мэднэ. SARS-CoV-2-ын халдвар гарсанаас хойш АУ-ны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагуудын дийлэнх нь энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа үед шинэ коронавирүсийн халдвар авсан монгол хүний онцлогийг нарийвчлан судлах, зарим тулгамдсан ба мухардмал байдалд орсон онолын болоод практикийн асуудлуудыг шийдэхэд нэрт эрдэмтэн, профессор М. Амбагын зөвөлгөөг авч ажиллавал  сонирхолтой шийдлүүд гарч болох юм. Ямар ч цар тахалын үед тухайн улсын хэмжээнд аливаа асуудлыг шийдвэрлэхэд ЭМЯ-ны сайд, энэ салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид илүү эрх, үүрэгтэй оролцдог бичигдээгүй хууль үйлчилдгийг хаана хаанаа анхаарч, энэ өвчний одоогийн байдлаас гадна ирээдүйд гарч болох сөрөг үр дагаварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү бодитой үнэлж ажиллах хэрэгтэй.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 6 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 8 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 8 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 9 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 10 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 10 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 10 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 10 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 11 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 11 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 12 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 14 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 14 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 15 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 16 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 16 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 16 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр