Өчигдөр нийт 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар илэрсэн 20 хүний ойрын болон дам хавьтлын 645 иргэнийг тусгаарлаад байна. БЗД-ийн эмч, сувилагч, иргэд нийлсэн 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна
БЗД-ийн эмнэлгийн гурван эмнэлгийн ажилтан, 15 иргэнээс коронавирус илэрлээ
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн бүртгэгдсэн нийт тохиолдол 941 боллоо.