“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

O.Аззаяа
2026/06/15

“СИТИ” Их сургуулийн Олон улсын соёл судлалын хүрээлэн, БНСУ-ын Пүкёний үндэсний их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн болон Зүүн Хойд Азийн Соёл Судлалын Нийгэмлэгтэй хамтран “ЗҮҮН ХОЙД АЗИЙН СОЁЛ СУДЛАЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Хурлаар “Холболт ба өргөтгөл: Евразийн сүлжээнд дэх Зүүн Хойд Азийн соёлын өнөө ба ирээдүй” хэмээх сэдвийн дор Евразийн бүс нутгийн соёл иргэшлийн харилцаа, хамтын ажиллагаа, соёлын солилцооны нөлөөлөл, хөгжлийн чиг хандлагын асуудлыг хэлэлцнэ.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 6 дугаар сарын 25–28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тус хурлын нээлт, үндсэн хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “СИТИ” Их сургууль дээр зохион байгуулагдах юм байна.
Хуралд Япон, БНСУ, Хятадаас 28, Монголын талаас 18 эрдэмтэн, судлаач, их сургуулийн төлөөлөгчид оролцох аж. Үүнд Японы Хёого их сургууль, Риккё их сургууль, Олон улсын соёлын судалгааны төв болон БНСУ-ын Пүкёнийн Үндэсний Их Сургууль, Дон-Ы Их Сургууль, Кёнбүг Их Сургууль, Ённам Их Сургууль, Чанвон Их Сургууль, Индок Их Сургуулийн төлөөлөгчид багтаж байна.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн соёлын судалгааны өнөөгийн чиг хандлага, тулгамдсан асуудал, хөгжлийн боломжийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын их, дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, солилцоог хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.


0
angry
3
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 1 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 3 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 6 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 6 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 7 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 7 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 8 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 8 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 8 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 20 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 22 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 22 цагийн өмнө
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр