Энэтхэг улс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ирэх сард эхлүүлнэ

О.Шүрэнцэцэг
2020/12/19

Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар 9.9 сая хүн цар тахлын халдвар авч, 144 мянга гаруй хүн нас барснаар АНУ-ын дараа орж байна. Ийн тархалт өндөр байгаа тус улс нэгдүгээр сараас COVID-19 халдварын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар эрүүл мэндийн ажилтан нь мэдэгджээ.  Яаралтай ашиглах зөвшөөрлийг ирэх долоо хоногт  авахаар зарим вакцин үйлдвэрлэгчид хандсан талаар эх сурвалж ярилаа. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт халдварын эсрэг зургаан вакцин туршиж байгаагаас хоёр вакцин үйлдвэрлэгч компани яаралтай ашиглах зөвшөөрөл хүсчээ. Тодруулбал, Энэтхэгийн төдийгүй дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Серум хүрээлэн болон Бхарат Биотек гэсэн хоёр хүрээлэн сард 65 сая тунг үйлдвэрлэх боломжтой хэмээн мэдэгджээ. Мөн бусад улс орноос урьдчилж захиалсан вакцины хангалттай нөөцтэй талаар ярьсан байна.

Вакцинжуулалт ирэх сард эхэлвэл наймдугаар сар гэхэд 300 сая хүн хамрагдсан байх аж. Хамгийн эхэнд эрүүл мэндийн ажилтнууд, цагдаагийн алба хаагчид, цэрэг болон бусад голомтод ажиллаж байгаа 10 орчим сая хүнийг хамруулах юм байна. Дараагийн удаа 50-аас дээш насныхан,  суурь болон хавсарсан өвчтэй хүмүүс хамрагдаж аж.

Эх сурвалж:BBC


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 33 минутын өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 16 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 20 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 21 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 23 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 23 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 23 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна Өчигдөр
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр