Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

O.Аззаяа
2026/06/15

Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа.

Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, ногоон болон эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хөрөнгө оруулалтын механизмыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана. Мөн дотоод, гадаадын хямд өртөгтэй, урт хугацааны санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон байна.

Хамтын ажиллагааны үр дүнд эрчим хүчний салбарын тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулалт татах нөхцөл сайжран, улмаар Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 27 минутын өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 1 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 4 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 5 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 5 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 6 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 7 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 7 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 7 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 19 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 21 цагийн өмнө
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ 23 цагийн өмнө
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр