Энэ сарын 22-26 ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн “Номин агуулах” салбараар коронавирусийн халдвар авсан иргэн үйлчлүүлсэн байна. Өчигдөр тус төвийг тусгаарлаж, ажилчдыг шинжилгээнд хамруулж ариутгал хийсэн.
Шинжилгээнд хамрагдсан ажилчдын хариу сөрөг буюу халдвар аваагүй байна. Тиймээс өнөөдрөөс тус салбар цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн.
Харин энэ сарын 22-26-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн “Номин агуулах”-аар үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.