Их Британиас эхэлсэн коронавирусний халдварын мутацид орсон шинэ хувилбар хэд хэдэн онцлогтой байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Уг вирус 75 хувь халдварлуулах чадвар өндөр, цаашид халдвар өндөр болох магадлалтай гэж үзжээ. Шинэ вирус нь хүүхэд, өндөр настай хүмүүст илүү аюултай, шинж тэмдэггүй байх хугацаандаа шинжилгээгээр илрэхгүй байх магадлал их байна.