Хонконгийн цагдаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хүмүүсийг эрэн сурвалжилж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/29

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа 30 орчим хүнийг тус газрын цагдаагийн газраас албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна. Гэвч эдгээр хүмүүсийг олж баривчлах нь нэлээд асуудалтай байгаа аж. 

Энэ оны долоодугаар сарын 30-нд Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо нь Хонконг дах үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль гэгчийг баталсан юм. Энэ хууль нь Хонконгт олон сарын турш тасралтгүй үргэлжилж байсан эх газрын Хятад, ХКН-ыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зогсоох зорилготой байсан. Шинэ хуулиар салан тусгаарлах үзлийг дэмжиж, БНХАУ-ын төрийг үгүйсгэсэн, энэ зорилгоор гадаадын байгууллагатай хамтран ажилласан хүмүүст бүх насаар хорих хүртэл ял ногдуулж байхаар болсон. Хуулийг батлагдсаны дараагаар эсэргүүцлийг жагсаалыг зохион байгуулагчдын дийлэнх хилийн чанад руу дүрвэн гарахыг оролдсон. Одоогийн байдлаар 30 орчим хүн Хонконгийнцагдаагийн газраас нуугдан гадаад руу гарсан байгаа юм байна. Жишээлбэл, Хонконгийн парламентын гишүүд байсан Тед Хуэй, Сикстус Лян хоёр Их Британи, АНУ руу тус тус дүрвэн гарсан. 

Хонконгийн цагдаа нь албан ёсоор тэднийг эрэн сурвалжилж байгаа ч үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсны дараа өрнөдийн улс орнууд Хонконгтойбайгуулсан гэмт хэргийн сэжигтэн шилжүүлэх гэрээгээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн тул тэднийг гадаадаас баривчилж авчрах нь бараг боломжгүй байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс аймагт зүүн бүсийн сумдыг аймгийн төвтэй холбох авто замын ажил эхэлжээ 50 минутын өмнө
Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 1 цагийн өмнө
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 2 цагийн өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2 цагийн өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 2 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 3 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 4 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 19 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? Өчигдөр
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ Өчигдөр
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр