​ Project Syndicate” (АНУ): Африк тив Хятадын өрийн дарамтад сөхөрч байна

О.Шүрэнцэцэг
2021/01/22

Африк тивийн улс орнууд БНХАУ-аас асар их хэмжээний зээл авч, удалгүй байгалийн бүх баялгаа өрийн төлөөсөнд өргөж магадгүй болсон тухай анхааруулга олон гарч байна. Америкийн нэртэй “Project Syndicate” сайт дээр нийтлэл үүний нэг жишээ.

 “Project Syndicate”:

Их хэмжээний өртэй ядуу улс орнууд цар тахлын улмаас аймшигтай ацан шалаанд ороод байна. Африкийн орнуудын эрх баригчид “өрийн төлөлтийг үргэлжлүүлэх ба санхүүгийн нөөцөө хүмүүсийн амь зуулгыг аврахад чиглүүлэх” хоёрын нэгийг сонгох шаардлагатай тулгарч байгаа тухай Этиоп улсын Ерөнхий сайд, Нобелийн Энх тайвны шагналт Абий Ахмед өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гомдоллож байв. Хэрэв хүмүүсийн амь зуулгыг дэмжихийг сонговол Африкийн хамгийн том хоёр талт зээлдүүлэгч болох Хятад тайлбар тавих шаардлагатай болдог. Этиоп улсад covid-19-тэй үр дүнтэй тэмцэхийн тулд өрийн төлөлтийг түр зогсоох амин чухал шаардлага байсан гэж Ахмед мэдэгдэж байгаа. Ингэж түр зогсоосон тохиолдолд дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Этиоп нь 2020 оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд 1,7 тэрбум доллар хэмнэж, хоригийг 2022 оны төгсгөл хүртэл сунгавал ахин 3,5 тэрбум доллар хэмнэх боломж олгох байжээ. Харин Ахмедын тооцоолсноор улс оронд нь covid-19-тэй үр дүнтэй тэмцэхэд 3 тэрбум доллар хангалттай.

 Өөр нэг тохиолдол. Өрийн төлөлтийг түр зогсоосон явдал Ангол улсыг аварсан. Ямар ч байсан саяхныг хүртэл аминд нь орсон. Чад, Бүгд найрамдах Конго улс, Мавритан, Судантай адилаар Ангол нь covid-19-өөс үүдсэн түүхий эдийн нуралтаас болж санхүүгийн том бэрхшээлтэй тулгарсан. Гэвч Ангол нь есдүгээр сард гол гурван зээлдүүлэгчдийн тоонд ордог Хятадын хөгжлийн банк /товчоор CDB, түүнд 14,5 тэрбум долларын өртэй/, Хятадын Экспорт-импортын банктай /товчоор EximBank, түүнд 5 тэрбумын өртэй/ зээлийн эргэн төлөлтийг ойрын гурван жилдээ 6,2 тэрбум доллароор багасгах тухай тохиролцоонд хүрч чадсан.

 Замби улс нь аравдугаар сард доллароор үнэлэн гаргасан үнэт цаасныхаа хүүгийн төлөлт болох 42,5 сая долларыг төлж чадаагүйгээс нийт 12 тэрбум долларын гадаад өрөө эргүүлэн төлөх чадваргүй гээд дампуурлаа зарлах дээрээ тулсан. Энэ 12 тэрбум бол ойролцоогоор улсынх нь ДНБ-ний тэн хагастай нь тэнцүү. Гэвч аз болж Хятадын зээлдүүлэгчид нь өрийн дарамтыг зөөллөхөд тус болсон. Үүнд: CDB банк нь үндсэн зээл ба хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл зогсоосон бол EximBank нь  110 сая долларын зээлийн бүх эргэн төлөлтийг түр зогсоохыг зөвшөөрсөн.

 EximBank-тай хийсэн тохиролцоог Их хорийн уулзалтаар дэмжигдсэн DSSI буюу “Өрийн төлөлтийг түр зогсоох санаачилга”-ын хүрээнд хийсэн бөгөөд энэ санаачилга нь дэлхийн 73 хамгийн ядуу улс оронд хоёр талт өрийн төлөлтийг түр зогсоох хүсэлт гаргах боломж олгож байгаа юм. Одоогийн байдлаар дэлхийн 46 улс, түүний дотор Ангол, Замби оролцсон Африкийн 31 улс DSSIсанаачилгын хүрээнд хүсэлт гаргаад байна. Санаачилгаар хөндөгдсөн эргэн төлөлтийн 70 хувь болох 8 тэрбум орчим доллар нь Хятадын банкнуудад төлөх ёстой өр. Нийтдээ энэ улс нь Африкт өгсөн улс хоорондын хоёр талт зээлийн 62 хувийг өгсөн гэж байгаа. Үүнд гайхах зүйл ер үгүй гэж шинжээчид ярьдаг бөгөөд Хятад нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Хятад нь хөгжиж байгаа орнуудад өгдөг шууд зээлийн хэмжээгээр аажмаар нэмэгдүүлсээр ирсэн. Ийм зээл авагч 50 улсын Хятадад төлөх дундаж өрийн хэмжээ 2005 онд ДНБ-ий 1-ээс бага хувь байсан бол 2017 онд 15 хувиас давж гарсан байх юм. 

 Эндээс л хамгийн ноцтой эрсдэл үүсэж байгаа юм. Юун түрүүнд Хятадын зээлдүүлэгчид олон талт хөгжлийн банкнуудыг бодвол илүү өндөр хүү, эргэн төлөлтийн богино хугацаа гэх мэт чанга нөхцөлтэйгөөр зээл өгдөг. Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули нь 2020 оны дөрөвдүгээр сард өмнөх Ерөнхийлөгчийнхөө эхлүүлсэн 10 тэрбум долларын үнэтэй төслийг зогсооно гэж сүрдүүлсэн. Яагаад гэтэл төслийг санхүүжүүлэх нөхцөл нь “яахаа алдсан архичин л зөвшөөрөх” тийм нөхцөл байсан гэж тайлбарлажээ.

 Түүнчлэн Хятадын олгож байгаа бүх хоёр талт зээлийг өгдөг банкнууд нь төрийн мэдлийн тусгай чиглэлийн банк эсвэл Засгийн газрын хяналтад байдаг арилжааны банк байдаг ч өгч байгаа зээл нь Засгийн газрын зээл бус харин хууль зүйн хувьд хараат бус, бие даасан бүтцийнх гэж ойлгогдож байдаг. Ийм учраас бие даасан хараат бус зээлдүүлэгчийн хувьд хөгжлийн зээл өгөхдөө дэнчин шаарддаг. Үүгээрээ Зээл олгогч Засгийн газруудын Парисын клубийн гишүүдээс ялгаатай. Хятадын банкнуудаас хөгжиж буй орнуудад өгсөн нийт зээлийн 60 хувь нь дэнчингээр баталгаажсан байдаг. Улмаар зээлдэгч нь өрийн ачааллыг багасгахыг хүсэхээр Хятадын зээлдүүлэгчид нь дэнчинг өөрийн мэдэлд шилжүүлэх ажиллагааг эхлүүлэх бүрэн эрхтэй болдог.

Ийнхүү төрийн ч биш хувийн ч ойлгомжгүй статустайн улмаас Хятадын банкнууд нь зээлийн нөхцөлийг нууцаар, гаднын зөвлөгөө хяналтгүйгээр хэлэлцдэг. Жишээлбэл, Хятадад арилжааны банк гэж тооцдог CDB-аас Замбийн авсан зээл байна. CDB банкийг Засгийн газрын хоёр талт зээлдүүлэгч болгож, DSSI санаачилгад хамруул гэсэн Дэлхийн банк ба Их хорийг уриалгыг хүлээж авахаас татгалзсан Хятад нь өрийн төлөлтийг түр зогсоох боломжийг олгохдоо “сайн дурын үндсэн дээр, зах зээлийн зарчмын дагуу” тохиролцоно гэж мэдэгдээд байгаа.

 Гэхдээ мэдээж өр эргэн төлөгдөхтэй холбоотой асуудлаас үүдсэн бүх хохирлыг Хятад дангаар үүрэх ёсгүй. Бусад улсын зээлдүүлэгчид шаардлагатай зээл, тэр дундаа дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зээлийн олгож чадахгүй байгаагаас л бага орлоготой олон улс орнууд Хятадын зээлдүүлэгчдэд хандсан хэрэг. Африкийн улс орнууд өсөн нэмэгдэж байгаа хүн амынхаа амьдралыг тэтгэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах хөрөнгөгүй байх нь олон. Тэд олон улсын хөрөнгийн зах зээл, банкнуудтай харилцаа холбоо байхгүй. Засгийн газрын зээлдүүлэгчид ч энэ орон зайг дүүргэж чадаагүй бөгөөд 2017 оны байдлаар Зээл олгогч Засгийн газруудын Парисын клуб нь Сахарынцөлөөс өмнөш орших Африкийн орнуудын зээлийн ердөө 5 хувийг л олгосон байсан.

 Тэгвэл Хятадын зээлдүүлэгчид нь Африкийн ядуу улсуудад төрийн удирдлагын тогтолцоондоо өөрчлөлт хий, авлигатай тэмц гэх мэт олон шаардлага тавилгүйгээр зээл олгоход бэлэн байдаг. Үр дүнд нь аймшигтай хатуу нөхцөлтэй, маш өндөр эргэн төлөлттэй, хэзээ нэгэн цагт үр ашиг өгнө гэдэг нь тун эргэлзээтэй төслүүд гарч ирдэг.

 covid-19-ийн хямралын үеэр зээлийн эргэн төлөлтийг түр зогсоосноор ядуу улс орнууд сэхээ авч, цар тахалтай тэмцэх хөрөнгөтэй болж чадна. Гэвч эдгээр улсуудын өрийн асуудлыг шийдэж чадахгүй. Харин ч бүр түр зогсолт дуусмагц шил шилээ дагасан дампуурлын давлагааг үүсгэснээр Олон улсын валютын сан болон бусад олон талт байгууллагуудыг оролцоо шаардлагатай болж магадгүй.

 Зээл дагасан эдгээр эрсдэлийг тогтвортойгоор давж гарахын тулд олон улсын тогтолцоо шаардлагатай байна. Хятадын харгис зээлийн үр дагаврыг арилгах ийм системийг байгуулах ажлыг АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден удирдах ёстой. Гадаад худалдаанд шударга бус арга мэх хэрэглэдэг Хятадыг хариуцлагад татах гэдэг нь АНУ-ын гол хоёр намын санал нийлдэг цөөн асуудлын нэг  мөн бөгөөд санхүүгийн салбар дах Хятадын гаргаж байгаа авир байдал нь тээж яваа аюулаараа бүр ч илүү аюултай юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 2 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 3 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 18 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 18 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 18 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 20 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 20 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 20 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 20 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 21 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 21 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 21 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 23 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ Өчигдөр
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна Өчигдөр