Хятадын удирдлагууд тоон валютаа шалгах зорилгоор 50 мянган иргэндээ нийт 10 сая юаньтай дүйцэх “дижитал юань”-ийг тараахаар болжээ. Оролцогч бүр зөвхөн тусгай оффлайн болон онлайн дэлгүүрүүдэд зарцуулж болох 200 юанийн ваучер авах юм байна. Энэ мөнгөөр Цагаан сарын баярын үеэр худалдан авалт хийж болох юм байна. Туршилтад БНХАУ-ын иргэд, Хонконг ба Макаогийн иргэд оролцох боломжтой гэжээ. Үүнээс өмнө Бээжин дижитал юаниа Шэньчжэнь ба Сучжоуд хэрэглэн туршиж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна