“СЕРВИС ЦЕНТР” БУЮУ “ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ИЙН АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА


Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж "Сервис центр" буюу "Дэд бүтцийн төв"-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаныхан оролцсон юм. Уулзалтыг нээж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ "Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад "Сервис центр" буюу "Дэд бүтцийн төв"-ийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжид уг төсөл хэрэгжих боломжтой 10 байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ уулзаж, үнэн, зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм шүү" хэмээлээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна, агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна, гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал, нийгмийн ялгаа арилж, тэнцвэрт байдал бүрдэнэ, гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдол 48.75 хувиар буурна, 11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ гэх зэрэг эерэг талтай аж. Түүнчлэн "Сервис центр"-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэж, өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах бөгөөд иргэд эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан нар тус ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 1 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 1 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 3 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 4 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 4 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 18 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 19 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 21 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 21 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 22 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 22 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр