​ Байдены дахин сонгогдохын тулд ажиллахаа хэвлэлийн хурал дээр мэдэгдэв

Н.Мижидмаа
2021/03/26

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден удаан хүлээлгэсний эцэст хэвлэлийн хурал явуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Байден нь тангараг өргөснөөсөө хойш хэвлэлийн хурал зарлалгүй хамгийн удсан Ерөнхийлөгч болоод байсан юм. Хэвлэлийн хурал цаг гаруйхан үргэлжилж, Ерөнхийлөгч 10 үндсэн асуултад л хариу өгчээ. Америкийн хэвлэлийнхэн Ерөнхийлөгчөө хэвлэлийн хурлын үеэр урьдчилан бичсэн тэмдэглэл уншсан, их болгоомжтой хариулт өгч байсан гэдгийг онцолжээ.

 Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх талаарх асуултад тэрээр “Тийм ээ, би дахин сонгогдохоор төлөвлөсөн. Миний бодол тийм байна” гэж хариулжээ. Мөн энэ талаарх тодруулга асуултад хариулахдаа “Би хувь тавиланг хүндэлдэг. Би хэзээ ч 3,5-4,5 жилийн цаадхыг харсан нарийн төлөвлөгөө гаргаж байсангүй” гэжээ.

 Мөн Байден нь дэлхийн удирдагч нараас БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпинтэй уулзаж харилцахад хамгийн их цаг зарцуулсан гэдгээ хэлээд түүнийг “шулуун шударга, ухаантай залуу, даанч ардчилсан суурьгүй. Путин шиг автократ засаглал нь ардчиллын чадахгүй хийж чадна гэдэгт итгэдэг хүн” гэж тодорхойлжээ.

 Мөн Хятадын талаар ярихдаа “Хятад бол дэлхийн хамгийн тэргүүний, хамгийн баян, хамгийн хүчирхэг улс болох эцсийн зорилготой. Гэхдээ намайн энд байгаа цагт тэд тэгж чадахгүй” гэсэн байна. Мөн АНУ нь холбоотнуудынхаа хамтаар Тайван, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Бээжинг хариуцлагад татна гэсэн байна. Тэрээр үүнийгээ “Бид сөргөлдөөн хайгаагүй ч маш ширүүн өрсөлдөөн болно гэдгийг мэдэж байна” гэжээ.

 Энэ хэвлэлийн бага хурал болохын өмнөхөн Америкийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд ба Жо Байден хоорондын харилцааны талаар видео мэтгэлцээн болсон. Энэ мэтгэлцээний үеэр “NBC” сувгийн Цагаан ордон дах сэтгүүлч Жефф Беннет нь хатуу шүүмжлэл хэлснийг “Fox news” уламжилжээ.

 Жефф Беннетийн шүүмжилж буйгаар Байдений баг нь корона вирусийн хязгаарлалтыг далимдуулан хэвлэлийн хуралд оролцох сэтгүүлчдийн тоог хязгаарлаж, зөвхөн найрсаг гэж болохоор хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийг оруулж, асуулт тавих боломж олгож байсан аж. Беннет энэ талаар ярихдаа “Тэд биднийг яг ямар асуулт тавихыг мэдэхгүй байсан ч биднийг мэддэг нь ойлгомжтой, бүх сэтгүүлчдийг сайн таньдаг. Тийм болохоор хэн ч мэдэхгүй сонины хэн ч биш сэтгүүлчээс Жо Байденд хүнд хэцүү эсвэл бүр эвгүй асуулт тавих өчүүхэн ч боломж байгаагүй” гэжээ. Ийм учраас хэвлэлийн хурлын үеэр Жо Байденаас хэн ч Хантер Байдены авлигын хэргийн талаар асуугаагүй, Байденийг бэлгийн дарамт учруулсан гэж буруутгасан Тара Ридийн хэргийн талаар хэн ч асуугаагүй гэдгийг сэтгүүлч хатуу шүүмжилжээ. Трампыг Ерөнхийлөгч байх үед хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн зүгээс ямар хүнд хэцүү, эвгүй асуултаар булдаг байсны хажууд Байденд хир халдаагүй бултуулаад яваа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 10 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 13 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 14 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 14 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 15 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 16 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 16 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 17 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 17 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 20 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 21 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 21 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 21 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 22 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр