АНУ нь Туркийн ОХУ-аас С-400 агаарын довтолгооноос хамгаалах систем авсных нь төлөө хориг арга хэмжээ авч шийтгэсэн тухай АНУ-ын Холбооны бүртгэлийн албан дурдсаныг “РИА Новости” уламжилж байна.
Америкчууд Турзийн батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн удирдах газар “SSB” ба тус албан дөрвөн албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авчээ. Одооноос“SSB” нь бүтээгдэхүүнээ Америк руу экспортолж болохгүй, АНУ-ын санхүүгийн байгууллагуудаас зээл авах эрхгүй, АНУ-ын мэдлийн газар байрлаж байгаа бүх активыг нь битүүмжилсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна