Асахи симбун: Хятад нь ойрын зургаан жилийн дотор Тайван руу дайрч, Америкийн адмиралын хэлсэн үг бодитоор биелнэ

Н.Мижидмаа
2021/04/07

Ёсихиро Макино (Yoshihiro Makino)

 Тайваний хямрал нь бодит уу?

АНУ-ын Энэтхэгийн ба Номхойн далайн удирдлагын тэргүүн, адмирал Филипп Дэвидсон нь өнгөрсөн сарын 9-нд АНУ-ын Конгрессын Сенатад болсон Зэвсэгт хүчний хэрэг хариуцсан хорооны сонсгол дээр “Хятад нь ойрын зургаан жилийн дотор Тайвань руу дайрна гэсэн магадлал байна” гэж мэдэгдэж байсан юм.

 Япон ба АНУ-ын Батлан хамгаалах ба Гадаад хэргийн сайд нарын оролцсон 2+2 хэлбэрээр хийгдсэн уулзалтын дараа хийсэн мэдэгдэлд талууд нь Тайваний хоолойд тогтвортой байдал, энх тайван байхын ач холбогдлыг онцгойлон заасан.

 Гэтэл сүүлийн үед Тайванийн хямрал болзошгүй талаарх анхааруулга улам олон гарах болов. Хятад хэдийд Тайвань руу дайрах бол? Япон улс үүнд яаж бэлдвэл зохистой вэ? Би нийтлэлээ хоёр хэсэгт хувааж нөхцөл байдлыг Япон ба Америкийн мэргэжилтнүүдийн хийсэн дүн шинжилгээний үндсэн дээр авч үзэх болно.

 Хятадын онгоц эргүүл хийх нь эрс олширсон

Японы олон улсын судалгааны төвөөс хоёрдугаар сард гаргасан “2020 оны стратегийн тайван”-д Тайванийг тойрсон Хятад-Америкийн зөрчил хурцдаж байгааг нарийвчлан шинжилсэн тул олны анхаарлыг татаж чадсан.

 Энэ илтгэлд дурдсанчлан Тайваний Ерөнхийлөгчийн сонгуульд Цай Инвэнь дахин сонгогдсоны дараа БНХАУ нь цэргийн дарамтаа нэмэгдүүлсэн. Хятад ба Тайванийг зааглаж байдаг Тайванийг хоолой дах шугамыг давж нисэх Хятадын байлдааны онгоцны тоо эрс өсөх байдлаар энэ дарамт нь илэрсэн.

 Тайвань ба Пратас олтиргийн завсар байрлах Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүст өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30, хоногийн 26-н өдөрт нь Хятадын цэргийн нисэх хүчний онгоцнууд бүртгэгдсэн байна. Гэтэл үүнээс өмнө Хятадын нисэх онгоцнууд 2019 онд болсон ганц тохиолдлыг эс тооцвол сүүлийн 20 жилийн турш Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүст нэвтрэн орж ирж байгаагүй түүхтэй.

 Тайлайнд дурдсанчлан “Анзаарахгүй орхиж үл болох Хятадын энэ мэт олон давтагдсан үйлдэл нь урьдчилан тооцоогүй нөхцөл байдал үүсэх магадлалыг нэмэгдүүлж байна”.

 Батлан хамгаалах судалгааны үндэсний хүрээлэнгийн Батлан хамгаалах бодлогын салбарын захирал Сугио Такахасийн хэлж байгаагаар бол Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой Хятадын албад нь сүүлийн хэдэн жилд Тайванийн эсрэг явуулах байлдааны богино хугацааны ажиллагааны талаар идэвхтэй ярилцах болсон байна.

 Хятадын явуулж болзошгүй байлдааны ажиллагааг АНУ-ын зүгээс ч ихэд сонирхож эхэлсэн. Жишээлбэл, Гудзоны хүрээлэнгийн ажилтан Брайн Кларк нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Хятад ба Оростой холбоотой өрнөж болзошгүй таагүй үйл явдлууд” нэртэй илтгэлийг Америкийн Батлан хамгаалах яаманд танилцуулжээ.

 Энэ шинжээч нь “Хятад нь Тайвань руу дайрна гэсэн магадлал бага ч гэлээ Бээжин нь эдийн засгийн дараматаа нэмэгдүүлж, тэнгис дэх чөлөөт байдлыг хязгаарлаж байгаа нь бодит байдал юм” гэж онцолжээ.

 Такахаси нь өөрийн зүгээс “Хэрэв Хятад нь Тайвань руу дайрвал байлдааны ажиллагаа нь сунжирна. Хятад ямар ч тохиолдолд Тайванийн хоолойг алдахгүй, йтимээс хэрэв байдал бишидвэл цэргийн мөргөлдөөн улам даамжирна. Ингэснээр Цзиньмэнд явуулах богино хугацааны цэргийн ажиллагаа нь Тайванийн нутаг хийх бүрэн хэмжээний түрэмгийлэл болон өөрчлөгдөж магадгүй” гэсэн байна.

 Цаашлаад “Хэрэв Хятад нь богино хугацааны цэргийн ажиллагаа явуулах боломжтой гэж үзвэл Тайваний хямрал үүсэх бодит боломжтой. АНУ-ын хийх үйлдлийг Ерөнхийлөгч ба Конгресс тодорхойлдог ч Вашингтон нь Тайванд тусламж үзүүлнэ гэж бодохгүй байна” гэжээ.

БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпиний үүрэгт хугацаатай хэрхэн холбогдох талаар

Энд адмирал Филипп Дэвидсон яагаад Хятадын ойрын зургаан жилийн дотор Тайвань руу дайрч магадгүй гэж үзсэн юм бэ?

 Энэхүү таамаг үндэслэл нь 2022 оны намар болох ёстой Хятадын Коммунист намын хуралтай холбоотой гэдгийг Японы судлаач онцолж байна.

 Энэ хурлын үеэр Си Жинпинь нь гурав дах удаагаа сонгогдохоор тооцоод байгаа юм байна. Японы судлаач “Яагаад ойрын зургаан жил гэж үү? Гурав дах удаагийн бүрэн эрх эхэлтэл нэг жил бас дээр нь бүрэн эрхийн таван жил” гэж тодруулжээ. Си нь гурав дах удаа сонгогдсоны дараагаар Тайванийг гол байгаа болгож магадгүй гэж АНУ тооцож байгаа бололтой.

 Токиогийн их сургуулийн дэргэдэх Азийн хэтийн төлөвийн судалгааны хүрээлэнгийн профессор Ясухиро Мацудогийн хэлсэнчлэн “Хятадын цэргийнхэн статус-кво-г өөрчлөх гэж оролдох нь ямар ч эргэлзээгүй”. Хүлээлтийн хугацааг тэрээр дахин сонгогдохын өмнө ба дараах үе гэж хуваажээ. Тодруулбал “Хятад нь их гүрэн тул хүссэн зүйлээ амьдралд хэрэгжүүлж чаддаг. Гадаад улс төрийн үйл ажиллагаанд дотоод улс төрийн нөхцөл байдал нөлөөлөх болно. Одоогоор Си-ийн гол зорилго нь 2022 оны намын хурал дээр дахин сонгогдож, хүчирхэг төрийн үндсэн дээр Хятадад дахин өөрчлөлт явуулах явдал юм. Си нь дахин сонгогдохоосоо өмнө АНУ-тай мөргөлдөх гэх мэт аюултай үйлдэл хийж зүрхлэхгүй”.

 Мацудагийн бодлоор нь корона вирусийн тархалтын улмаас Си-ийн нэр хүнд унахад Хятадын удирдагч нь АНУ ба Японы эсрэг илүү түрэмгий байдал гаргах замаар эх оронч үзлийг хөөрөгдөж эхэлсэн. Ийм замаар тэрээр ард олны дургүйцлийг өөрт ашигтай зүгт эргүүлж чадсан. Гэтэл Хятад нь иргэдийнхээ дэмжлэгийг авахын тулд амжилттай байлдааны ажиллагаа явуулах гарцаагүй ялалтын дайны онолыг хэзээ ч номлож, дагаж байгаагүй гэдгээрээ Оросоос ялгаатай юм.

 Хятадын армийн 90 жил болсон 2018 онд, БНХАУ-ыг үндэслэсний 70 жилийн ой болсон 2019 онд зарим шинжээчид Тайвань руу дайрч магадгүй талаар ярьж байсан ч Хятад нь цэргийн сүрт жагсаал хийснээс хэтрээгүй.

 Гэсэн хэдий ч Си гурав дах удаагаа сонгогдож, хязгааргүй их эрх мэдлийг гартаа төвлөрүүлсний дараа юу болох нь хараахан ойлгомжгүй хэвээр байна. Мацуда профессор энэ талаар “Си нь гурав дах удаагийн бүрэн эрхийн үедээ хамгийн аюултай. Хэрэв Крымд Оросын цэргийн явуулсан ажиллагааг жишээ болгосон Хятадын арми нь гибрид дайны арга хэрэглэх замаар болон цөмийн зэвсгийн хүчээр Америкийн цэргийн хүч хөндлөнгөөс оролцохоос сэргийлж чадна гэж илтгэвэл Хятадын удирдлага үүнд нь итгээд Тайвань руу дайрах нь бодит болно. Энэ бол үйл явдлын хамгийн таагүй өрнөл” гэжээ.

 Тайваньд 2016 онд Цай Инвэнь дахин сонгогдсоноос хойш Бээжин нь энэ арлын талаар маш түрэмгий суртал ухуулга явуулах болсон. Мацудагийн хэлсэнчлэн “Заримдаа өөрөө өөрийнхөө суртал ухуулгын нөлөөнд орох явдал бий. Өдийг хүртэл эрүүл саруул сэтгэлгээ ялж ирсэн ч Си-г дахин сонгогдсоны дараа юу болохыг би хэлж мэдэхгүй”.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 11 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 12 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 13 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 14 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 14 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 15 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 19 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 19 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр