Их Британи: АстраЗенека нь ийм ховор хүндрэлийг яаж үүсгэж байгааг эмч нар ойлгохгүй, судалж байна

Н.Мижидмаа
2021/04/07

Хэрэв “АстраЗенека” –г 30 –аас доош насны хүмүүст хийхийг хоригловол Британийн эрх баригчид насанд хүрсэн бүх иргэдээ вакцинд хамруулах дуусахаар товлосон хугацаагаа өөрчлөх ёстой болохыг шинжээчид анхааруулжээ. Товлосон хугацаандаа багтаж иргэдээ вакцинжуулахын тулд Орос эсвэл Хятадад хийсэн вакцинуудыг хэрэглэхийг зөвшөөрөх шаардлагатай болно. Өчигдөр Британийн эмийн бэлдмэл ба эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүнийг зохицуулах хороо нь 30 хүрээгүй хүмүүст “АстроЗенека” вакцин хийхийг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа мэдээлэл тархсанаас хойш Британид ийнхүү ээдрээтэй байдал үүсээд байна.

 Герман, Испани, Норвег гэх мэт Европын хэд хэдэн улсад “АстраЗенека” вакцин нь тархины хураагуур судсанд бөглөрөл үүсгэсэн олон арван тохиолдлын дараагаар тус бэлдмэлийг ашиглахыг хориглоод байгаа юм. Британийн холбогдох байгууллагууд “АстраЗенека” вакцин хийсэн 18,1 сая тохиолдол 30 удаад нь тархины судас бөглөрсөн тохиолдлыг бүртгэн авсан нь 600 мянган хүн тутамд 1 буюу 0,00017% тохиолдол гэсэн үг юм.

 Британийн эмийн бэлдмэл ба эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүнийг зохицуулах хороо одоо “АстроЗенека” вакцин ба судасны бөглөрөл хоорондын холбоог судалж байгаа ч тийм холбоо илэрнэ гэдэгт эргэлзэж байгаагаа Засгийн газар дах эх сурвалжууд манай сонинд дуулгасан юм.

 Адам Смитийн хүрээлэнгийн шинжилгээний төвийн ажилтан Жэймс Лоусон нь тус вакциныг ашиглахыг хоригловол Их Британи дах вакцинжуулах хөтөлбөр хэрэгжихгүй болох тул маш ноцтой нотлох баримт байгаа тохиолдолд л хориглох асуудлыг авч хэлэлцэх ёстой гэж анхааруулсан.

 Тэрээр ярихдаа “Оскфордын вакцин нь нийлүүлэлтийн дийлэнхийг эзэлж, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалж, корона вирусийн тархалтыг хязгаалах боломж олгож байгаа юм. Энэ бол аймшигт цар тахлаас гарах хамгийн шилдэг арга. Гэтэл сүрдүүлэгд автаад хангалттай нотолгоогүй атлаа хамгийн шийдвэрлэх үед вакциныг хориглох нь солиорол байх болно. Хяналтын албаныхан бүх төрлийн гаж нөлөөг мөрдөж шалгаж, шаардлага гарвал вакцинжуулах явцад өөрчлөлт оруулах гэж байгаа нь зүйн хэрэг. Өөрчлөлт оруулах шаардлагатай тухай нэмэлт шинж тэмдэг илэрвэл хүлээн авагчдын бүлгийг өөрчлөх хэрэгтэй” гэжээ.

 Хамгийн гол нь Британийн эмийн албанаас “АстраЗенека” вакцин хийсний дараа тромбоцитийн түвшин бага үед маш ховор тохиолдол бөглөрөл үүсэж байгаа тухай мэдээнд дүн шинжилгээ хийх явц үргэлжилж байна. Хориглох талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байна” гэж мэдээлсэн. Мөн “Хүмүүс урилгын дагуу вакцинжуулалтад үргэлжлүүлэн хамрагдах ёстой” гэсэн.

 Өнөөдөр Европын эмийн бэлдмэлийн агентлагийн ганцхан өндөр албан тушаалтан “АстраЗенека” вакцин ба үхэлд хүргэх аюултай судас бөглөрлийн хооронд холбоос байгаа гэж мэдэгдсэн. Харин вакцины хэлтсийн тэргүүн Марко Кавалери нь тархинд цус харвалтад хүргэж болзошгүй судасны бөглөрөл нь залуучуудын дунд тооцож байснаас олон ажиглагдаж байна гэхээс өөр зүйл хэлээгүй. Вакцин ийм ховор хүндрэлийг яаж үүсгэж байгааг эмч нар ойлгохгүй байгаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн. Одоо эмч нар вакцин ба залуу эмэгтэйчүүдэд олон ажиглагдаж байгаа судас бөглөрөл хоорондын холбоог судалж байна. Маргааш албан ёсны мэдэгдэл хийнэ.

 Байдал ийм байгаа ч Кавалерийн албанаас “АстраЗенека” вакцин аюулгүй, давуу тал нь ямар ч эрсдэлээс илүү гэдгийг удаа дараалан онцолж байгаа юм.

Эх сурвалж: Daily Mail

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 6 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 9 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 10 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 10 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 11 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 11 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 12 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 13 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 13 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 16 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 16 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 17 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 17 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 18 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 18 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр