Нидерландын удирдлагууд “AstraZeneca” компанийн вакциныг 60 наснаас залуу хүмүүст хийхээс татгалзах шийдвэр гаргасан тухай тус улсын Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хуго де Йонге албан ёсоор мэдэгдсэн байна.
Заагдсан наснаас залуу хүмүүст өөр вакцинууд санал болгоно гэжээ. “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа 7-10 хоногийн дотор маш ховор тохиолдолд 25-65 насны эмэгтэйчүүдэд судас бөглөрөх гаж нөлөө илэрдэг нь тогтоогдсон тул ийм шийдвэр гаргажээ. Харин “AstraZeneca” компани нь өөрийн вакциныг ямар ч аюулгүй гэж мэдэгдсэн хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна