2021/08/05
USD 2,811

Улаанбаатараас Увс аймгийн Улаангом суманд очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ


4-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын 9-р багт очиж, гэр тусгаарлалтад байсан хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Тусгай чиг үүргийн хариу арга хэмжээний багууд шуурхай  ажиллаж Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тус аймагт COVID-19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдээгүй байсан билээ.

Эх сурвалж: Увс аймгийн шуурхай штаб


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна