УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.04.29/ МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн.
Гэвч төд удалгүй тэрбээр Ардчилсан намд элсэж буйгаа зарлав. Тодруулбал, АН-ын хууль ёсны дарга гэгддэг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь Ардчилсан нам бүл нэмсэнг дуулгаад, С.Ганбаатарыг намдаа элсэж буйг мэдэгдсэн.
Ардчилсан нам хоёр хуваагдсан энэ үед нөгөө талын АН-ын дарга гэгдэх С.Эрдэнэ намдаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг элсүүлээгүй гэдгээ өөрийн твиттер хуудастаа бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна