​ Бразилийн Ерөнхийлөгч өөрийгөө Путинтэй төстэй гэжээ

Н.Мижидмаа
2021/05/06

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару сэтгүүлчидтэй уулзах үеэрээ өөрийгөө Оросын Ерөнхийлөгч Путинтэй их төстэй, Оросыг маш ихээр сонирхдог гэж ярьсан байна. Орос руу хар тамхи зөөсөн хэргээр хоёр жилийн өмнө баривчлагдаад Болсонаругийн хувийн хүсэлтээр Путин чөлөөлж нутаг буцаасан хөлбөмбөгчин Робсон Оливейраг нисэх буудал дээр биечлэн угтан авах үеэр ийм мэдэгдэл хийжээ. Болсонару “Путин бид хоёр их төстэй. Би үүнийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Энэ улс бидний сонирхлыг маш ихээр татаж байна” гэжээ.

 

Москвагийн “Спартак” багт тоглож байсан Оливейраг 2019 онд Орост хориотой метадоны гидрохлорид нэртэй эм оруулж ирэхийг завдсан хэргээр хил дээр саатуул урьдчилсан хорих төвд хориод байсан аж. Оливейра нь хадамдаа зориулж эмийн сангаас жорын дагуу эм авсан гэж нотолж байсан ч Оросын хуулиар 20 жил хүртэл хоригдох ял авч магадгүй байсан. Ийм нөхцөлд Болсонору нь тамирчнаа суллуулахын тулд Ерөнхийлөгч Путинд шууд хандана гэж мэдэгдэж байсан юм. Тэрээр “Бразилд эмчийн жороор эмийн сангаас авч болдог эм нь Орост хар тамхи гэж тооцогддогийг Оливейра төсөөлөө ч үгүй байсан тул энэ хүн бидний хувьд ямар ч гэмгүй” гэж мэдэгдэж байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 54 минутын өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 3 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 4 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 5 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 5 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 6 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 6 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 7 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 8 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 10 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 11 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 11 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 12 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 12 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 12 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр