НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Петербургийн цаг агаарын харилцан яриа” олон улсын хуралд видео илтгэл тавихдаа хийсэн мэдэгдэл дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Антониу Гуттерриш “Өнгөрсөн жил цаг агаарын болон байгалийн хатуу ширүүн эрс өөрчлөлтийн жил боллоо. Нүүрчхүчлийн хийн агуулга шинэ дээд амжилт тогтоож аж үйлдвэржилтийн эрин үеийнхээс 148 хувиар илүү гарлаа. Энэ бол дэлхийн температур 3 градусаар, далайн түвшин 15 метрээр өндөр байсан 3 сая жилийн өмнөхтэй адил түвшин. Бид энэ зууны төгсгөлөөр температур сүйрэл дагуулсан 2,4 градусаар өсөх хэмжээ рүү явсаар байна. Бид ангалын ирмэг дээр зогсож байна” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна