Усан цахилгаан станц тойрсон ээдрээ шийдэгдэх үү?

Н.Мижидмаа
2021/05/14

Этиоп улс Хөх Нил мөрний эх дээр усан цахилгаан станц байгуулж байгаатай холбогдсон ээдрээ шийдэгдэх тийшээ нэг алхам хийжээ. “Сэргэн мандалт” гэж нэрлэгдсэн энэ УЦС-ын усан сангийн дүүргэлтийн талаар Египет, Судан улсуудтай гурван тал хэлэлцээ дээр Этиоп олон асуудал дээр буулт хийсэн тухайгаа мэдээлжээ.

 

Этиопын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Дина Муфтиэнэ талаар мэдэгдэл хийхдээ “Бид хэлэлцээ дээрх ажиглагчдын үүргийг нэмэгдүүлэхийг зөвшөөрч, тэдэнд өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, оролцогч улсуудтай зөвлөлдөх эрхийг олгосон” гэжээ.

 

Яагаад Этиоп улс өөрийн нутаг дээр гол дээр УЦС барих гэхэд Египет, Судан хоёр эсэргүүцээд байгаа талаар, яагаад хэлэлцээнд ажиглагчдад илүү эрх өгснөө буулт хийсэн гэж мэдэгдээд байгаа талаар тайлбар хийх хэрэгтэй. 

 

Нил мөрний дөрвөн том цутгалангийн гурав, түүний дотор Хөх Нил мөрөн нь Этиопын нутгаас эх аван урсдаг. Ер нь яваандаа нийлж томорсоор алдарт Нил мөрөн болдог нийт гол мөрнүүдийн 86 хувь нь Этиопын нутаг дэвсгэрээс эхтэй юм. Иймд урсгалын доогуур байрладаг Судан ба Египетийн хувьд Этиопын “Сэргэн мандалт” УЦС нь тун эмзэг цэг болж хувирсан. Хөх Нил дээр баригдаж байгаа энэ УЦС –ын ээдрээг хэрхэн шийдэхээс дараа дараагийн баригдаж магадгүй УЦС-уудын  хэтийн төлөв тодорхой болно. “Сэргэн мандалт” УЦС-ын усан сангийн хэмжээ нь 74 тэрбум куб.м. Энэ том усан санг нэг дайралтаар дүүргэнэ гэвэл үндсэн Нил мөрний урсгалын дагууд байрладаг Судан, Египет улсуудад газар тариалан, экологи хүнд байдалд орж, дагалдаад энэ хоёр улс эдийн засаг, хүмүүнлэгийн томоохон хямралтай тулгарна гэж болгоомжилж байгаа юм. Иймээс Этиоп улс нь усан санг долооно жилийн дотор дүүргэнэ гэж төлөвлөөд байгаа бол Египет улс гэхэд л 21 жилийн хугацаанд аажмаар дүүргэхийн шаардаж байгаа. Ингээд ч зогсохгүй усан сан руугаа ус татахын тулд Египет, Судан улсуудтай зөвшилцөн тохиролцдог, заавал  мөрдөх ёстой, мөрдөөгүй тохиолдолд олон улсын эрх зүйн дагуу хатуу мөнгөн торгууль төлдөг тийм гурван талт гэрээг Африкийн холбоо, Европын холбоо, НҮБ, АНУ гэсэн дөрвөн ажиглагч гэрчтэйгээр байгуулахыг шаардаж байгаа юм. 

 

Харин Этиоп нь хоёр зүйл дээр бат зогсож байсан. Эхнийх нь Нил мөрнийг хамгаалахтай холбоотой олон улсын ямар ч гэрээнд гарын үсэг зурж нэгдээгүй учраас УЦС барихдаа хэнээ ч зөвшөөрөл авах ёсгүй. Нөгөөх нь Африкийн улс орнууд дотоод асуудлаа өөр хоорондоо шийдэж байх ёстой, хөндлөнгийн олон ажиглагч, зөвлөхүүд шаардлагагүй.

 

Хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, Этиоп нь цахилгаан станцынхаа усан санг Хөх Нил мөрнөөс их хэмжээний ус авах замаар дүүргэсэн хэвээр байвал Египет нь УЦС-ын даланд агаараас цохилт өгөх замаар асуудлыг шийдэх талаар яриа гарч байсан юм. Гэхдээ энэ удаад ямар ч байсан гаднын ажиглагчдын хэлэлцээнд оролцох, санал бодлоо илэрхийлэхийг зөвшөөрсөн нь нэлээд том буулт юм.

 

Этиоп нь өнгөрсөн оны зун, борооны улирлын ид үеэр усан сандаа анхны 4,9 тэрбум куб.м усыг авч анхны дүргэж эхэлсэн нь асуудлын нэлээд хурцатгасан. Энэ жил усан санг дүүргэх хоёр дах шатны ажлын хүрээнд Этиоп нь долоо ба наймдугаар саруудад ахин 13,4 тэрбум куб.м ус авахаар төлөвлөөд байгаагаа зарласан. Тэгэхээр байдал хурцадмал хэвээр байгаа гэж болно. 

 

Этиоп нь “Сэргэн мандалт” УЦС барих төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Нийт 4,6 тэрбум долларын өртөгтэй энэ УЦС одоогийн байдлаар 79 хувийн бэлэн байдалтай болсон бөгөөд 2021 оны зургаадугаар сард анхны цахилгаан гүйдлээ үйлдвэрлэж эхлэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 8 минутын өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 1 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 3 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 4 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 4 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 5 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 21 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 21 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 22 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 23 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр