БНСУ “Sinopharm”, “Sinovac” зэрэг вакцинд хамрагдсан гадны иргэдийг тусгаарлахгүй


БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн \2021.06.13\ өдрийн хуралдаанаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хилээр нэвтрүүлэх журамд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Janssen”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг урьдчилан сэргийлэх тарилгын бүрэн тунд хамрагдаж,  хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн гадаад, дотоодын тодорхой нөхцөл хангасан иргэдийг хилээр нэвтэрсний дараа тусгаарлалтаас чөлөөлөхөөр болсон байна. 

2021 оны тавдугаар сараас зөвхөн БНСУ-д урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг хилийн чанадад зорчоод ирэхэд нь тусгаарлалтаас чөлөөлөх журам гаргаад байсан/ Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:

- Бизнесийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, хүмүүнлэгийн үйл ажиллагааны зорилгоор БНСУ-д ирсэн байх. Бизнесийн зорилгоор ирж байгаа тохиолдолд шуурхай утас 1566-8110, www.btsc.or.kr цахим хуудсанд хандаж урьдчилан хүсэлт гаргах ба хүсэлтийг холбогдох байгууллага шалгасны дараагаар тусгаарлалтаас чөлөөлөх батламжийг олгоно.

- КОВИД-19 цар тахлын мутацид орсон хувилбар тархаагүй бүс нутгаас ирсэн байх. /тус бүс нутагт ӨАБНУ, Бразил, Маллави, Ботсвана, Мозамбик, Танзани, Эсватини, Зимбабве, Бангладеш, Экваторын Гвиней, Суринам, Парагвай, Чили зэрэг улс орнуудыг хамруулсан байна/ъ


- БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/ дээрээ зочилж байгаа иргэд. Энэ тохиолдолд БНСУ-ын хилийн чанад дахь ДТГ-т тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт, төрөл садны лавлагаа, тарилгад хамрагдсан тухай нотломж, батламж зэргийг өгсөн байх.

Тусгаарлалтаас чөлөөлөгдөх иргэдийг хилээр нэвтэрхээс өмнө болон нэвтэрсний дараа нийт гурван удаа КОВИД-19-ийн шинжилгээ авах ба хилээр нэвтэрсний дараагаар эрүүл мэндийн хяналтын аппликейшний тусламжтайгаар хяналт тавина. Хэрэв тусгаарлалтаас чөлөөлөгдөх зорилгоор хуурамч баримт бичиг ашигласан тохиолдолд торгууль ногдуулах, КОВИД-19 туссан тохиолдолд эмчилгээний төлбөрийг төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаа нэгдсэн удирдлагын төвөөс мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2 минутын өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 15 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 16 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 17 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 18 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 20 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 21 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 23 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 23 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр