Милоуки Бакст ганцхан хожил хэрэгтэй


Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА-н 2020-2021 оны аваргын төлөөх финалын цувралын 5 дахь тоглолт болж өндөрлөлөө. Тоглолт Финикс Санс багийн талбайд болсон бөгөөд зочин баг Милоуки Бакс 123-119 харьцаатай ялалт байгуулснаар цувралыг 3-2 болгов.

Талбайн эзэн Финикс тоглолтын эхний хагасын 1-р үед 37-21 харьцаатай тэргүүлсэн. Гэвч тэргүүллээ удаан хадгалж чадаагүй. Талбайн эздээс Д.Бүүкер ээлжит шоугаа үзүүлж 40 оноо авсан бол гараанд гарсан бусад тоглогчид бүгдээрээ +10 оноо авсан ч ялалт авахад хангалтгүй байлаа. Харин зочин багаас Яннис 32 оноо, К.Миддлетон 29, Ж.Холидэй 27 оноо авсан бол сэлгээнээс П.Коннатон маш сайн тоглож довтолгоогоо 67 хувьтай гүйцэтгэн 14 оноо авч багтаа тус хүргэсэн.

Хоёр багийн цувралын 6 дахь тоглолт ирэх 3 дахь өдрийн өглөө Милоуки Бакс багийн талбайд болно. Хэрвээ цувралын 6 дахь тоглолтонд Милоуки Бакс баг ялалт байгуулж чадвал талбай дээрээ НБА-н аварга болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 6 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 13 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 2 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 3 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 3 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 20 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 20 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 21 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр