УИХ-ын дарга Г.Занданшатар Санто Акикотой уулзав

О.Шүрэнцэцэг
2021/09/09

Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-той энэ сарын 7-ны өдөр  Вена хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд  парламент хоорондын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж буй хүнд цаг үед Монгол Улсын гуравдагч хөрш Япон Улсаас дэмжлэг үзүүлсээр байгаад  УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Мөн ирэх онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл харилцан солилцох арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Тухайлбал, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад айлчлаасай гэж хүсэж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлж, Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

“Япон лугаа хөгжье” санаачилгыг Монгол Улсын төр, засаг дэвшүүлэн ажиллаж байгаад Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико талархал илэрхийлээд,  энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцлоо.

Эх сурвалж: PARLIAMENT.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 1 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 5 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 5 цагийн өмнө
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 6 цагийн өмнө
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Замын мөнгө замдаа хүрдэг үү? Өчигдөр
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно Өчигдөр
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2026/07/25
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2026/07/25
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/25
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2026/07/25
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24