Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ

O.Аззаяа
58 минутын өмнө

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Увс нуурын хөвөө” гэх газарт 2026 оны долдугаар сарын 26-ны өдрийн 21:30 цагийн орчимд 22 настай эрэгтэй иргэн Увс нуурын усанд осолдсон тухай дуудлага 21:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид шуурхай очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагааны үр дүнд 2026 оны долдугаар сарын 27-ны өглөөний 06:55 цагт осолдсон иргэнийг Увс нуурын эргээс зүүн урд чиглэлд 300 метрийн зайтай, 7 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдсэн байхад нь олжээ. Талийгаачийн цогцсыг холбогдох журмын дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд уг хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 58 минутын өмнө
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 21 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно Өчигдөр
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22